Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Фото мэдээ


нийт 159

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЦАГААТГАХ АЖЛЫГ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ САЛБАР КОМИССООС ХЭЛМЭГДСЭН ИРГЭН Б.БАЯНЖАРГАЛЫН ҮР ХҮҮХДЭД 40,0 САЯ ТӨГРӨГИЙН НӨХӨН ОЛГОВОР ОЛГОВ

2022-03-16 1043
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдэд нөхөн олговор олгох тухай хуулийн дагуу Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Э.Энхбат хэлмэгдсэн иргэн Б.Баянжаргалын үр хүүхдүүдийг хүлээн авч уулзаж, тус бүрийн 8,0 сая төгрөгийн /нийт 40,0 сая/ нөхөн олговрыг холбогдох хувийн дансанд нь шилжүүлсэн батламжийг гардуулав. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотойгоор шинээр гарсан журамд заагдсан холбогдох шаардлагын дагуу ах дүү таван хүнд нөхөн олговор олгох шүүхийн шийдвэрийг үндэслэн Баянхонгор аймгийн Цагаатгах комиссоос Заг сумын оршин суугч Баянжаргалын Жамбалзундуй, Баянжаргалын Баасандолгор, Баянхонгор сумын оршин суугч Баянжаргалын Базаррагчаа, Баянжаргалын Оюун, Баянжаргалын Уранчимэг нарт ийнхүү олгож байгаа юм. Балжин овогтой Баянжаргал нь онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 13 дугаар тогтоолоор улс төрийн хилс хэргээр шийтгүүлсэн нь тогтоогдсон бөгөөд Монгол улсын дээд шүүхийн коллегийн 1992 оны 08-р сарын 10-ны өдрийн 132 дугаар магадлалаар цагаатгасан байна.

БАЯНХОНГОР АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ VIII ХУРАЛДААН 2022.02.25-НИЙ ӨДӨР ХУРАЛДЛАА

2022-03-01 910
Баянхонгор аймгийн ИТХ-ын ээлжит VIII хуралдаан 2022 оны 02 дугаар сарын 25-ны 10:00 цагт хурлын төлөөлөгчдийн 95 хувийн ирцтэйгээр эхлэв.

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДЭРГЭДЭХ ЗӨВЛӨЛ 2022 ОНЫ АНХНЫ ХУРАЛДААНАА ХИЙЛЭЭ.

2022-02-14 976
"МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬ"-ийн 51.1. дэх заалтын дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл байгуулагдсан. зөвлөлийн бүрэлдэхүүнд: Э.Энхбат, Б.Батбаяр, Т.Бат-Очир, А.Батаа, Э.Батзаяа, Ч.Отгонбаатар, Т.Баярмагнай нар томилогдон ажиллаж байна. Энэ удаагийн хурлаар: Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлийн хуралдааны дэг, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журам зэргийг хэлэлцэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИАР ШАГНАГДСАН ХҮМҮҮСТ ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА

2022-01-26 1042
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 12-р сарын 24-ны өдрийн 92,27 дугаар зарлигаар төрийн дээд одон медалиар шагнагдсан эрүүл мэндийн салбарын нэр бүхий хүмүүсийн шагналыг 2022 оны 02 сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат гардуулж баяр хүргэв. Алтан гадас одонгоор: 1.Нямын Пагма-Баянхонгор сумын Эрүүл мэндийн салбарын ахмад ажилтан 2.Магваны Ганболд-Баянбулаг сумын ЗДТГ-ын Халамжийн асуудал эрхэлсэн мэргэжилтэн 3. Баасанжавын Жигиймаа-Петровис ХХК-ий Баянхонгор дахь салбарын ажилтан Хөдөлмөрийн хүндэт медалиар: 1. Сангийн Цэрэндулам- Баянхонгор аймгийн Нийтийн номын сангийн ахмад ажилтан 2. Ягааны Гэрэлтуяа-Баянхонгор аймгийн Нийтийн номын сангийн ажилтан 3 .Баянбуугийн Должин- Баянхонгор аймгийн Нийтийн номын сангийн ажилтан 4.Батбаярын Мөнхзул-МОНЦАМЭ агентлагын Баянхонгор аймаг дахь сурвалжлагч 5.Лхамсүрэнгийн Ганчимэг- Петровис ХХК-ий Баянхонгор дахь салбарын ажилтан Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 12-р сарын 23-ны өдрийн 118 дугаар зарлигаар төрийн дээд одон медалиар шагнагдсан эрүүл мэндийн салбарын нэр бүхий хүмүүсийн шагналыг 2022 оны 02 сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат тус тус гардуулж баяр хүргэв. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор: 1.Омбоогийн Сэр-Од-Богд сумын ЭМТ-ийн ахмад эмч 2.Шагдарын Норов-Аймгийн Нэгдсэн эмнэлэгийн ахад эмч 3.Баасангийн Цэрэнханд-Аймгийн ЭМГ-ын ахмад эмч 4.Төмөрсүхийн Цэцгээ-Манал гурван эрдэнэ эмнэлэгийн эрхлэгч эмч Хөдөлмөрийн хүндэт медалиар: 1.Нямдоржийн Эрдэнэчимэг-Аймгийн ЭМГ-ын дархлаажуулалтын бага эмч 2.Болдын Уранбилэг-Аймгийн Нэгдсэн эмнэлэгийн сувилагч 3.Ганхүүгийн Нарантуяа-Жинст сумын ЭМТ-ийн бага эмч 4.Нацагдоржийн Элбэгмаа-Гоо марал эмийн сангийн эм зүйч хүн ардынхаа эрүүл энхийн манаанд цаг наргүй ажилладаг эмч, эмнэлгийн Хүн ардын эрүүл мэндийн төлөөх та бүхний үйлсэд талархал илэрхийлж баяр хүргэе.

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГЫН ИВЭЭЛ ДОР ОЁДОЛЧДЫН ДУНД ГАР БӨМБӨГ, ДАРТСЫН ТЭМЦЭЭН 2021 ОНЫ 12 ДУГААР САРЫН 21-НИЙ ӨДӨР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2021-12-21 1150
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ивээл дор нийт оёдолчдын танилцуулах, хоорондын холбоог бэхжүүлэх, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, биеийн хөдөлгөөн эрүүл мэндэд дэмжлэг үзүүлэх, бие бялдрыг чийрэгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, багаар хамтран ажиллах чадварыг нэмэгдүүлэх зорилготой зохион байгуулагдсан энэхүү тэмцээнд 6 багийн 80 гаруй тамирчин авхаалж самбаагаа сорин амжилттай оролцож Гар бөмбөгийн төрөлд: Сэржмядаг ахлагчтай Жавхаа баг 1-р байр Наран-Амгалан ахлагчтай Золбоо баг 2-р байр Мөнх-эрдэнэ ахлагчтай Хонгор буйдан 3-р баг Дартсын төрөлд: Адуучин баг 1-р байр Жавхаа баг 2-р байр Хонгор буйдан баг 3-р байрт тус тус шалгарсан байна.

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГЫН ИВЭЭЛ ДОР ҮСЧИН - ГОО ЗАСАЛЧДЫН ХОЛБООТОЙ ХАМТРАН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЗОХИОН ЯВУУЛЛАА.

2021-11-22 1024
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Үсчин – гоо засалчдын холбоо хамтран 2021 оны 11 дүгээр сарын 21 –ний өдөр гар бөмбөг, дартсын тэмцээнийг зохион байгууллаа тэмцээнд 10 багийн 120 гаруй тамирчин оролцож авхаалж, хурд хүчээ сорьсноос 1 дүгээр байр – “Энхийн – од” баг шалгарч алтан медаль, шилжин явах цом, мөнгөн шагналаар, 2 дугаар байр – “Энэрэл” баг шалгарч мөнгөн медаль, мөнгөн шагнал, 3 дугаар байр – “Гэгээ” баг шалгарч хүрэл медаль мөнгөн шагналаар шагнагдсан байна.

ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД ЗОРИУЛЖ АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГЫН НЭРЭМЖИТ УРЬДЧИЛСАН СОРИЛ ШАЛГАЛТ АНХ УДАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2021-05-24 1465
Энэ оны Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-ыг улс даяар 2020 оны 7 дугаар сарын 1-4-нд зохион байгуулахаар товлосон. Манай аймгийн хувьд дээрх шалгалтын үзүүлэлтийг өмнөх оныхоос урагшлуулах зорилтыг боловсролын байгууллагаас зорилт болгон ажиллаж байна. Өчигдөр (2021.05.24) ЭЕШ-ыг угтаж аймгийн хэмжээний 12 жилийн сургалттай нийт сургуулийн сурагчдын дунд Сорил шалгалтыг Боловсрол соёл урлагийн газраас гурав дахь удаагаа зохион байгууллаа. Энэ удаад ЭЕШ-д бэлтгэж буй сурагчдаа орон нутгийн хэмжээнд бодлогоор дэмжих хүрээнд сорил шалгалтыг Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын нэрэмжит болгосноороо онцлог. Холбогдуулан аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат салбарын удирдлагуудтай "Номундалай" цогцолбор сургууль дээр биечлэн очиж ажиллав. ИТХ-ын дарга Э.Энхбат "Хонгор нутгийн ирээдүй болсон та бүхнийгээ Элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгч хүссэн мэргэжлийнхээ эзэн болоосой гэж шалгалтын цагаа зөв хувиарлах, тестийн боловсруулалт хийх, ерөнхий мэдлэгээ шалгах дадал эзэмшүүлэх ач холбогдолтой энэ сорилыг зохион байгуулж байгааг онцлоё" гэж шалгалтын эхэнд төгсөх ангийн сурагчдад хандаж хэлэв. Тэрээр мөн удахгүй болох ЭЕШ-нд зориулан сорилын гүйцэтгэл унших REMARK OFFICE OMR программ бүхий төхөөрөмжийг Боловсрол соёл урлагийн газарт нэгийг шийдвэрлэж өгөхөөр боллоо. Өмнөх онд энэхүү аппаратыг хувийн зүгээс нэг ширхэгийг өгч байжээ. Ерөнхий боловсролын лаборатори “Номундалай” цогцолбор сургуулийн сургалтын менежер Д.Бүжинлхам: “Манай сургуулийн хувьд 14 хоног тутамд сорил шалгалт зохион байгуулж хэвшсэн. Нийт 199 суралцагч 478 шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байна. Ер нь Сорил шалгалтыг удаа дараа авснаар сурагчид хариултын хуудастайгаа ажиллах чадварт суралцаж, шалгалтын цагийг хуваарилж сурлаа. REMARK OFFICE OMR программ ашиглаж шалгалтын материалыг засаад 24 янзаар анализ хийснээр багш, сурагчид алдсан алдаагаа бүрэн олж харах боломжтой болдог. Уг дүгнэлтийнхээ дагуу багш нар зөвлөн туслаж ажилласнаар гүйцэтгэлийн дунджид ахиц гарч байна. Цаг үеийн байдалтай холбоотойгоор хоёрдугаар сараас хойш сурагчдын хичээл, сургалт тасалдсан. Хэдийгээр зайны сургалт, цахим сургалт явагдсан ч сурагч бүрт тэгш хүрсэн эсэх нь эргэлзээтэй. Зарим хүүхэд өөрийн ур чадвар, идэвх зүтгэлээр шалгалтдаа сайн бэлдсэн байж болно. Харин ийм боломжгүй сурагч хангалттай сайн бэлдэж чадаагүй байж ч болно. Тиймээс бидэнд сурагчдынхаа түвшинг урьдчилан дүгнэж үзэхэд аймгийн хэмжээний эдгээр сорил шалгалт чухал нөлөөтэй” байгаа гэж тайлбарлалаа. СУРАГЧИД УРЬДЧИЛСАН СОРИЛ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙГАА НЬ ҮР ДҮНТЭЙ ГЭЖ ДҮГНЭЖ БАЙНА ЭЕШ-даа бэлдэж буй төгсөх ангийн сурагчдаас тодруулга авлаа. Номундалай цогцолбор сургуулийн 12 дугаар ангийн сурагч Э.Аззаяа: - “Би барилгын архитектур болохоор мэргэжлээ сонгоод ЭЕШ-даа хоёр гурван сарын өмнөөс бэлдсэн. Шалгуулахад шаардлагатай хар зургийн хичээлээ багштайгаа хувиараа ганцаарчлан бэлдэж байгаа. Математик, англи хэл гэсэн хичээлүүдээр шалгалт өгөх болохоор давтлага сургалтанд явж байна.Элсэлтийн ерөнхий шалгалт болохтой холбоотойгоор сургуулиас маань анги болон сургуулийн хэмжээнд сорил давтамжтайгаар авдаг. Өнөөдрийн хувьд бол аймгийн хэмжээнд нийтээр авч байгаа 3 дахь сорилыг бид өгч байна. Ялгаа нь гэвэл бид өмнө нь ангидаа 20 хэдүүлхнээ суугаад шалгалтаа өгдөг байсан бол нэгдсэн журмаар өгөхөд зар, хуваарийн дагуу олон хүүхдүүд нэг дороо суухад орчны чимээ шуугианаас эхлүүлээд зохион байгуулалт яг л улсын шалгалтаа өгч байгаа мэт мэдрэмж төрүүлдэг. Сорилын тестийг уншигч машинаар уншуулж, дүнг нь хэлж өгдөг болохоор бид аймагтаа өөрийгөө хэдэд хаана явж байгаагаа мэдэх болмжтой байдаг нь надад чухал санагддаг. Ер нь бол миний сонгосон мэргэжлээр аймагт өмнөх жишгээр тэдэн хуваарь ирэхэд би шалгуур оноонд хүрэх эсэхээ тооцоолох, өөрийнхөө алдсан алдааг мэдэж аваад тэрэн дээрээ ажиллах боломж бүрдүүлж байгаа нь давуу тал л даа. Сорил шалгалтын дараах дэлгэрэнгүй судалгаа гардаг болохоор багш нар маань тухайн хүүхэд бүрт болон ангийхандаа энэ агуулгаа судалъя гэх зэргээр зөвлөж тусалж байгаа." Номундалай цогцолбор сургуулийн 12 дугаар ангийн сурагч Н.Гантөмөр: "- Миний хувьд инженер нөгөө нь дата анализ буюу өгөгөдлийн шинжлэх ухаан гэсэн хоёр мэргэжил сонгоод шалтгалт өгөхөөр бэлтгэж байгаа. Одоо хугацаа богинохон байгаа учраас урьдчилсан түвшин тогтоох сорилын шалгалт авч байгаа нь бидэнд их хэрэгтэй шүү дээ. Эдгээр шалгалтын дүнгээр аймгийн хэмжээнд өөрийгөө хэдэд байгаагаа мэдэх, алдаж байгаа агуулгаа тодорхой мэдэж түүндээ тулгуурлан хичээлээ үзээд явж байна." Номундалай цогцолбор сургуулийн 12 дугаар ангийн сурагч А.Мягмар: "- Цар тахлаас шалтгаалж Танхимын сургалт богинохон хугацаанд байсан ч гэсэн мэдэхгүй зүйлээ мэдэж авсан. Миний хувьд гэрээр бэлдэхээс илүүтэйгээр танхимын сургалтаас мэдлгээ нэмсэн нь түлхүү гэж болно. Хими, биологи, англи хэл гэсэн хичээлүүдээр ЭЕШ өгөх гээд бэлдэж байгаа. Аймгийн хэмжээний сорил шалгалтыг давтан өгөхөд сандрал багасч байгаа. Тест бөглөх цагаа зөв хуваах, уншигч машины дүнгээс өөрийнхөө алдааг мэдэж түүн дээрээ ажиллах гээд давуу тал бидэнд их өгч байна." АЙМГИЙН ИТХТ-ИЙН АЖЛЫН АЛБАНЫ ИРГЭД, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

БАЯНХОНГОР АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДӨД ЗОРИУЛСАН СУУРЬ СУРГАЛТ ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

2021-05-05 1766
УИХ-ын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй "Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь төсөл", Удирдлагын академиас хамтран Баянхонгор, Ховд, Увс аймгуудын ИТХ-ын Төлөөлөгчдөд сургалт зохион байгуулж байна. Сургалт нь Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн үндэс, үйл ажиллагаа, Байгаль хамгаалах газрын харилцаа-ИТХ, иргэдийн оролцоо, Орон нутгийн төсвийн удирдлага, сэдвийн хүрээнд явагдана. АЙМГИЙН ИТХТ-ИЙН АЖЛЫН АЛБАНЫ ИРГЭД, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит III хуралдааныг товлон зарлалаа

2021-04-29 1660
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит III хуралдааныг товлон зарлалаа

БАЯН-ОВОО, БААЦАГААН СУМДЫН ИРГЭДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТЫГ ОНЛАЙНААР ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2021-04-28 1494
Аймгийн ИТХТ-ийн ажлын албанаас Баян-Овоо, Баацагаан сумдын ИТХ-ын Төлөөлөгчдийг чадавхжуулах сургалтыг 2021 оны 04 дүгээр сарын 26,28-ны өдрүүдэд онлайнаар зохион байгууллаа. Төлөөлөгчид энэ удаа “Нутгийн удирдлагын эрх зүйн үндэс”, “Орон нутгийн төсвийн удирдлага”, “Орон нутгийн байгаль орчны төлөвлөлт, санхүүжилт” зэрэг сэдвээр мэдлэгээ өргөжүүллээ. Энэхүү чадавхжуулах сургалтыг сургагч багш Ц.Мөнхзул, Б.Нармандах, Ч.Оюунчимэг нар зааж, удирдан чиглүүлэв. АЙМГИЙН ИТХТ-ИЙН АЖЛЫН АЛБАНЫ ИРГЭД, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

БӨМБӨГӨР СУМЫН ИРГЭДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТЫГ ОНЛАЙНААР ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

2021-04-23 1567
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын алба нь УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төсөлтэй хамтран 2021 оны 03 дугаар сарын 21-нээс 04 дүгээр сарын 28-ны өдрүүдэд 20 сумын ИТХ-ын төлөөлөгч нарт сургалт зохион байгуулахаар хөтөлбөр, хуваарийг батлан ажиллаж байна. Хуваарийн дагуу 04 дүгээр сарын 23-ны өдөр Бөмбөгөр сумын иргэдийн Төлөлөөгчдийн хурлын төлөөлөгчдөд цахимаар сургалт зохион байгуулж байна. Уг сургалт нь хууль эрх зүйн мэдлэг олгох, тэднийг чадавхжуулах, сумын ИТХ-д хуулиар олгогдсон эрх үүргийг хэрэгжүүлэхэд ИТХ-ын төлөөлөгчдөд шаардлагатай суурь мэдлэгийг олгох, практикт гарч байгаа хүндрэлийг шийдвэрлэх арга замыг хэлэлцэх арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор хийгдэж байгаагаараа ач холбогдолтой юм. Сургалтыг Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Захиргааны ерөнхий хууль, орон нутгийн төсвийн удирдлага, байгаль орчны төлөвлөлт, санхүүжилт сэдвээр явууллаа. Сургалтад тус сумын ИТХ-ын 20 төлөөлөгч, ИТХТ-ийн нарийн бичгийн дарга нийт 21 хүн оролцож байна. АЙМГИЙН ИТХТ-ИЙН АЖЛЫН АЛБАНЫ ИРГЭД, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

БУУЦАГААН СУМЫН ИРГЭДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТЫГ ОНЛАЙНААР ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

2021-04-21 1675
Аймгийн ИТХТ-ийн ажлын албанаас Бууцагаан сумын ИТХ-ын Төлөөлөгчдийг чадавхжуулах сургалтыг 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр онлайнаар зохион байгуулж байна. Төлөөлөгчид энэ удаа “Нутгийн удирдлагын эрх зүйн үндэс”, “Орон нутгийн төсвийн удирдлага”, “Орон нутгийн байгаль орчны төлөвлөлт, санхүүжилт” зэрэг сэдвээр мэдлэгээ өргөжүүллээ. Энэхүү чадавхжуулах сургалтыг сургагч багш Ц.Мөнхзул, Б.Нармандах, Ч.Оюунчимэг нар зааж, удирдан чиглүүлэв. АЙМГИЙН ИТХТ-ИЙН АЖЛЫН АЛБАНЫ ИРГЭД, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ШИНЭЖИНСТ СУМЫН ИРГЭДИЙН ХУРЛЫН 21 ТӨЛӨӨЛӨГЧ ОРОН НУТАГТАА ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА.

2021-03-22 1507
Шинэжинст сумын Иргэдийн Хурлын Төлөөлөгчдийг чадавхжуулах сургалтад танхимаар 20, цахимаар 1 төлөөлөгч буюу нийт 21 төлөөлөгч 100 хувийн ирцтэйгээр оролцов. Төлөөлөгчид энэ удаа “Нутгийн удирдлагын эрх зүйн үндэс”, “Орон нутгийн төсвийн удирдлага”, “Орон нутгийн байгаль орчны төлөвлөлт, санхүүжилт” зэрэг сэдвээр мэдлэгээ өргөжүүллээ. АЙМГИЙН ИТХТ-ИЙН АЖЛЫН АЛБАНЫ ИРГЭД, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

СУМДЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА.

2021-03-20 1547
Сумдын ИТХ-ын Төлөөлөгч нараа чадавхжуулах сургалтыг 03 дугаар сарын 22-оос 04 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгуулахаар хөтөлбөр, хуваарийг баталлаа. Сургалтыг УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлаг, "Монгол Улс дахь Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь" төслийн нэгжтэй хамтран зохион байгуулахаар 9 сургагч багшийг бэлтгээд байна. Ийнхүү аймгийн ИТХ-аас чадавхжуулах сургалт зохион байгуулснаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Захиргааны ерөнхий хууль, Орон нутгийн төсвийн удирдлага, Байгаль орчны төлөвлөлт, санхүүжилт сэдвийн хүрээнд сумдын төлөөлөгчөөр сонгогдсон 418 Төлөөлөгч мэдлэгээ нэмэх юм. АЙМГИЙН ИТХТ-ИЙН АЖЛЫН АЛБА ИРГЭД, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%