Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

БАЯНХОНГОР АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ VIII ХУРАЛДААН 2022.02.25-НИЙ ӨДӨР ХУРАЛДЛАА

2022-03-01

ЭЭЛЖИТ VIII ХУРАЛДААНЫГ НЭЭЖ БАЯНХОНГОР АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Э.ЭНХБАТЫН ХЭЛСЭН ҮГ:

“Аймгийн ИТХ ээлжит VIII хуралдаанаа зохион байгуулж байна. Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлснээс хойших анхны хуралдаан болж байгаагаараа өнөөдрийн хуралдаан онцлог юм.

Та бид энэ удаагийн ээлжит хуралдаанаараа Аймаг дахь Цагдаагийн газрын үйл ажиллагааны тайлан, Хурлын хороо болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, Хурлын төлөөлөгч үнэмлэх, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэх, тэдгээрийн загвар, хэрэглэх журам, Баянхонгор сангийн журам зэрэг 10 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Цагдаагийн газрын тайланг жил бүр хурлаар сонсож хэлэлцдэг хуулийн заалттай.

Энэ 2022 онд Монгол оронд цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 80 жил, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын 30 жил, мөн өөр олон байгууллагын тэгш ой тохиож байна. Иймээс ИТХ-ын нээлтийн энэ хүндэт индэр дээрээс тэгш ой нь тохиож байгаа бүх байгууллагын бие бүрэлдэхүүн, хамт олонд байгууллага, салбарынхаа их ойнуудыг хөдөлмөр бүтээлийн өндөр амжилтаар угтахын сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

Эрхэм нөхөд өө.

Оны эхнээс мөрдөгдөж эхэлсэн Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар аймаг,сумын ИТХ зөвлөл, хороодын бүтэц зохион байгуулалтад орж, хурлын хуралдааныг улирал бүр хуралдаж байхаар хуульчилсан. Шинэ хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс олон журмууд шинэчлэгдэн батлагдаж гарлаа. Хурлын төлөөлөгчийн үйл ажиллагаа, тэдгээрийг чадавхжуулах арга хэмжээний зардлын нийтлэг жишиг, зарцуулах тайлагнах журмыг Засгийн газраас оны өмнө батлан гаргасан.

Энэ журмын хүрээнд та бид өнөөдөр аймгийн хурлын төлөөлөгч нарт сар бүр урамшуулал олгох асуудлыг хэлэлцэн шийднэ. Хуулийн энэ шинэ орчин нь эрхэм төлөөлөгчид та биднээс улам их хариуцлага, ёс зүй, сахилга батыг шаардаж байгаагийн зэрэгцээ нутгийн өөрөө удирдах байгууллагын гүйцэтгэх үүргийг улам бүр өндөржүүлж байна.

Шинэчилсэн хуулиар Орон нутгийн сан байгуулж, санг бүрдүүлэх, захиран зарцуулах, түүнд хяналт тавих журмыг тухайн шатны Хурал тогтоохоор хуульчилсан. Та бүхэнд хүргэсэн Баянхонгор сангийн журмыг олон талаас нь шүүн хэлэлцэж, батлан гаргах шаардлагатай.

Өнөөдрийн Ээлжит 8-р хуралдааны дараагаар манай аймагт ХАА-н салбарын зөвлөгөөн, Аймгийн хөгжлийн зөвлөгөөн, семинарууд болно. Энэ удаагийн хуралдаанаас болон дээрх зөвлөгөөн семинаруудаас гарсан шийдвэрүүдийг аймаг орон нутагтаа хэрэгжүүлж, ажил хэрэг болгоход төлөөлөгчид бид бүхэн анхаарлаа хандуулж ажиллах нь цар тахлын улмаас хүндэрсэн аймгийн эдийн засгаа сэргээн хөгжүүлж, тогтвортой хөгжлийг бий болгоход чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй байна” гэснээр хуралдааныг албан ёсоор нээлээ.

ЭЭЛЖИТ VIIIХУРАЛДААНААР:

  1. Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын үйл ажиллагааны тайлангийн тухай
  2. Хурлын хороо болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
  3. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийн үнэмлэх, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэх тэдгээрийн загвар, хэрэглэх журмыг батлах тухай
  4. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн урамшууллын зардлыг батлах тухай
  5. Өлзийт сумын Бийрийн уулзвар 5 дугаар багт нөхөн сонгууль зохион байгуулах тухай аймгийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүн батлах тухай
  6. Баяр наадам зохион байгуулах хорооны бүрэлдэхүүн батлах тухай
  7. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох саналын тухай
  8. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох саналын тухай
  9. Ковидын дараах сурлагын хоцрогдлыг арилгах төлөвлөгөө батлах тухай
  10. Баянхонгор сангийн журам батлах тухай
  11. Жендерийн эрх тэгш байдлыг хангах хууль тогтоомжийн хэрэгжилт, жендерийн салбар хорооны үйл ажиллагааны тайлангийн тухай
  12. Тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа /байр/-ны төлбөр хураах хугацаа тогтоох тухай
  13. Баянхонгор хотыг 2013-2033 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний бүсчлэлд өөрчлөлт оруулах тухай асуудлыг тус тус авч хэлэлцэхээр төлөөлөгчдийн 61,5 хувийн саналаар батлав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%