Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

БАЯНХОНГОР АЙМАГТ ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ ТӨВ БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ 2022 ОНЫ 02 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДӨР АЖИЛЛАВ

2022-03-04

Монгол улсын Их Хурлын 2019-2024 оны стратеги төлөвлөгөөний 3.1.11-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурталчлах төв байгуулж, мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбон, албан бус боловсролын болон зайны сургалтын арга, хэлбэрээр иргэдэд хууль, эрх зүйн мэдлэг олгох, хууль тогтоомжийг сурталчлах ажлыг үр нөлөөтэй зохион байгуулах бодлогын зорилтыг дэвшүүлсэн.

Энэ хүрээнд УИХ-ын Тамгын газар болон "Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх” төслийн хамтарсан ажлын хэсэг Баянхонгор аймагт ажиллалаа. Ажлын хэсэг Баянхонгор аймагт “Хууль тогтоомж сурталчлах төв” байгуулах нөхцөл, боломжийг судалж, санал боловсруулах, Ерөнхий боловсролын 11 дүгээр ангийн сурагчид болон ЕБС-ийн сургуулийн нийгмийн ажилтан, түүх, нийгмийн ухааны багш нарт “Парламентын боловсрол” хөтөлбөрийг танилцуулах уулзалтыг тус тус хийлээ.

Уулзалтад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Энхбат, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Т.Норов, Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Энхжаргал, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны ажилтнууд болон Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Өсвөрийн парламент-2021 хөтөлбөрийн оролцогч хүүхдүүд оролцов. Зөвлөлдөх уулзалтыг нээж Баянхонгор аймгийн ИТХ-ын Хурлын дарга Э.Энхбат үг хэлж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Т.Норов ИТХ-ын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөв.

Мөн УИХ-ын Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга С.Алтанхуяг “Хууль тогтоомжийг сурталчлах туршилтын төв”-ийг байгуулах талаар мэдээлэл өгсөн бол “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийн зохицуулагч Д.Уянга Парламентын боловсрол хөтөлбөр, төслийн хүрээнд цаашид хийх ажлын талаар,  мэдээллийг  Ерөнхий боловсролын сургуулийн нийгмгийн ажилтнууд, Номгон ахлах сургуулийн төгсөх ангийн сурагчид, холбогдох мэргэжилтнүүдэд өгч, тус төвийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн ажлын албаны дэргэд байгуулах нөхцөл боломжийн талаар судалсан байна.  

           

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%