Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Иргэний зөвлөл хуралдлаа.

2017-04-03

Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий 5-7 хүний бүрэлдэхүүнтэй, иргэний төлөөлөл бүхий орон тооны бус Иргэний зөвлөл аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд байхаар Цагдаагийн албаны тухай хуульд заасан байдаг.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн хурлаар "Иргэний зөвлөл"-ийн гишүүдийг сонгон шалгаруулах комиссын танилцуулсан материалын хүрээнд Хууль зүйн сайдын А/89 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтын дагуу иргэний зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулж, Тэргүүлэгчдээс иргэний зөвлөлийн гишүүдийг 5 хүний бүрэлдэхүүнтэй томиллоо.

Иргэний зөвлөлийн шинэ бүрэлдэхүүн хуралдаж, зөвлөлийн даргаар Д.Жаргалсайханыг олонхын саналаар сонголоо. Дараагийн хурлаар 2017 оны ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэн батлахаар тогтов.


                                                                                          Ц.Мөнхзул /2017.03.31/

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%