Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий 5-7 хүний бүрэлдэхүүнтэй, иргэний төлөөлөл бүхий орон тооны бус Иргэний зөвлөл аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд байхаар Цагдаагийн албаны тухай хуульд заасан байдаг.
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн хурлаар "Иргэний зөвлөл"-ийн гишүүдийг сонгон шалгаруулах комиссын танилцуулсан материалын хүрээнд Хууль зүйн сайдын А/89 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтын дагуу иргэний зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулж, Тэргүүлэгчдээс иргэний зөвлөлийн гишүүдийг 5 хүний бүрэлдэхүүнтэй томиллоо.
Ц.Мөнхзул /2017.03.28/