Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГЙИН ГХУСАЗСЗӨВЛӨЛ 2017 ОНЫ АНХНЫ ХУРЛАА ХИЙЛЭЭ.

2017-02-15

Баянхонгор аймгийн ГХУСАЗСЗөвлөл 2017 оны анхны хурлаа хийж байна. Хурлаар Баянхонгор аймагт 2016 онд бүртгэгдсэн гэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаар авч хэлэлцлээ.
Аймгийн хэмжээнд 2014 онд 430, 2015 онд 360, 2016 онд 356 гэмт хэрэг гарч Цагдаагийн газарт бүртгэгдэн эрүү үүсгэн шалгагджээ. Өнгөрсөн жилүүдийнхтэй харьцуулвал гэмт хэргийн гаралт 1.1 хувиар буурсан үзүүлэлттэй байгааг тус газрын ОНХАБайцаагч, цагдаагийн ахлах дэслэгч М.Гончигсумлаа энэ хуралдаан дээр мэдээллээ. Эдгээр гэмт хэргүүдийн 40-45%-ийг бусдын эд хөрөнгөнд халдсан гэмт хэрэг эзлэж байгаа бол бусдын бие мах бодид хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтэл учруулсан хэргүүд удаах хувийг эзлэж байна. Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт гарсан Хүн амины хэрэг нийт гэмт хэргүүдийн 3-5%-ийг тогтмол эзэлдэг гэсэн судалгаа байна.
Мөн тус зөвлөл энэ хурлаараа Япон Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлууд, тэдгээрийг хэрэгжүүлж буй практик, арга зам, сайн туршлага, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2017 оны ажлын төлөвлөгөө, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2017 оны ажлын зардлын төсвийн хуваарь зэрэг үндсэн 4 асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргасан байна.

                                                                                          Эх сурвалж: http://bayankhongor.gov.mn
                                                                                           Ц.Мөнхзул /2017.02.15/

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%