Аймгийн ИТХТ-ийн ажлын алба нь Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан чиг үүргийн дагуу хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнуудаас хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хүлээн авах, хянах үйл ажиллагааг зохион байгуулж мэдээлэл, арга зүйгээр ханган ажиллаж байна.
Аймгийн ИТХТ-ийн ажлын албанд нэрсийн жагсаалтаар 2017 онд мэдүүлгээ гаргавал зохих нийт 533 албан тушаалтнаас 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 509 мэдүүлэг гаргагч ХАСХОМ-ээ “meduuleg.iaac.mn” цахим хуудсаар шинэчлэн мэдүүлсэн бөгөөд бүрдүүлэлтийн үйл ажиллагаа 95 хувьтай байна.
Мэдүүлэг гаргагчид хуулийн хугацаанд мэдүүлгээ бүртгүүлж, хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхийг аймгийн ИТХ-аас зөвлөж байна.
Ц.Мөнхзул /2017.02.07/