Жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох нь 16 хоногийн аян нь охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг хүний эрхийн ноцтой зөрчил мөн гэдгийг олон нийтэд ойлгуулах, тэдний дэмжлэгт тулгуурласан эерэг өөрчлөлт хөдөлгөөнийг бий болгоход чиглэгддэг олон улсын аян юм.
Уламжлал болон жил бүр зохиогддог аян юм. 2016 оны 11-р сарын 25-наас 12-р сарын 10-ныг хүртэл 16 хоногийн турш үргэлжилнэ.
Нэг цэгийн үйлчилгээний төвөөс явуулах үйл ажиллагааны нэг нь 12-р сарын 10-нд Баганат талбай дээр "Флашмоб" бүжгээ бүжиглэнэ. "SASA"-чууд бүгдээрээ энэ аянд хувь нэмрээ оруулаад идэвхтэй оролцоцгооё оо. "SASA" активистууд та бүхнийг "Тэр бумаараа нэгдэцгээе" бүжигтээ хамтран ажиллахыг урьж байна.
Нэг цэгийн үйлчилгээний төв
Ц.Мөнхзул /2016.12.01/