Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

"НЭГЭН ДЭЭВЭР ДОР" АЖЛЫН ХҮРЭЭНД ГАР БӨМБӨГИЙН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2016-11-23

  “Нэгэн дээвэр дор” арга хэмжээг аймгийн Нутгийн удирдлагын ордонд үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагуудын алба хаагч, ажилтнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор сугалааны дагуу  байгууллагууд ээлжлэн сарын хугацаанд спорт, урлаг, танин мэдэхүйн уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулж байгаа билээ.   
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албанаас 2016 оны 11 дүгээр сарын турш 2 дахь өдөр бүр дээрх тэмцээнүүдийг зохион байгуулж байгаа бөгөөд Гар бөмбөгийн тэмцээнийг 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр аймгийн Биеийн тамир спортын газрын спорт зааланд зохион байгууллаа. Багийн нийлбэр дүнгээр 1-р байранд "4+1" баг, 2-р байранд "Тэмүүлэл" баг, 3-р байранд "Харцага" баг тус тус шалгарлаа. Одоогийн байдлаар бүх тэмцээний нийлбэр дүнгээр "11 дүгээр сарын бороо" баг тэргүүлж байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4973
3588 / 72%
872 / 18%
250 / 5%
263 / 5%