Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, "R&B" ХХК-ний захирал П.Рэнцэнпэлжээ, "Их
Богд Зам" ХХК-ний захирал Д.Мөнхсайхан нар Баянхонгор сумын Номгон 1-р
багийн нутаг дэвсгэрт орших, төв захын арын Цагдаагийн хэсгийн хажуу
дахь /хуучнаар геологийн байр/ нийтийн ОО-ийг дарсан овоолгоотой
шороог зайлуулах ажлыг явуулж байна.
1970-аад оноос хойш 20 гаран жил нийтийн 00 байдлаар ашиглаж байсан тус газрыг 1990-ээд оны үед шороогоор дарж булшлан улмаар эргэн тойронд нь айл өрхүүд нүүж ирсээр төвхнөжээ. 20 гаран жилийн ялгадас хөрсөнд нэвчин бохирдол үүсгэж иргэдийн эрүүл амьдрах эрх нь зөрчигдөж, хүүхэд багачууд нь гаднаа ч тоглох эрхгүй байжээ.
Иргэд энэ мэт байдлаа тус багаас сонгогдсон төлөөлөгч бүрт хэлж шийдвэрлүүлэхийг хичээдэг байсан ч үр дүнд хүрэлгүй өдийг хүрсэн байх юм. Гэвч энэ удаад тэдний төлөөлөл болж аймгийн хуралд сонгогдсон төлөөлөгч нар тэр хавийн 40 гаран айлын хүсэлтийг хүндэтгэж өөрсдийн компаниасаа бензин шатахуун техникүүдээ гаргаж овоолгоостой шороо, түүний доор байгаа бохирыг зайлуулах ажлыг хийхээр болсон байна. Оршин суугчдын ая тухыг алдуулахгүй үүднээс 1-2 өдрийн дотор шороог доорх бохирынх нь хамт зайлуулж хогийн цэг рүү аваачиж асгаад, ариутгал халдваргүйтгэлийг сайтар явуулж, эрүүл цэвэр шороогоор нүхийг дүүргэж газартай тэгшлэх ажлыг гардан зохион байгуулж байна.