Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Баянхонгор аймаг дахь жендерт суурилсан хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний төв нээлтээ хийлээ.

2016-10-10

Баянхонгор аймагт Япон Улсын Засийн газрын буцалтгүй тусламж “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах” хөтөлбөрийн хүрээнд “Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах үйлчилгээний байр” буюу Баянхонгор аймаг дахь жендерт суурилсан хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний төв 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр нээлтээ хийж, ашиглалтад орлоо. 

Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Г.Батжаргал, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн дэд захирал Ч.Золжаргал, тус төвийн Баянхонгор аймаг дахь салбарын зохицуулагч Ж.Ариунаа, Монгол Улс дахь Япон улсын Элчин сайдын яамны нэгдүгээр Нарийн бичгийн дарга Фукаво Хироши, Өвсний Үндэс хөтөлбөрийн зохицуулагч Э.Уянга болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Аймгийн Засаг дарга Г.Батжаргал тус төвийн барилгыг нээж хэлсэн үгэндээ: Нийтдээ 170 орчим сая төгрөгийн санхүүжүүлтээр босч буй Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн Баянхонгор аймаг дахь салбарын санаачлагыг орон нутаг дэмжиж газрыг олгож, нэг цэгийн үйлчилгээний төвийн урсгал зардал 70 сая төгрөгийг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 14-р хуралдаанаар шийдвэрлэж байсан юм. “Нэг цэгийн үйлчилгээний төв” үйл ажиллагаа явуулснаар аймгийн Нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, "Жендэрийн эрх тэгш байдлыг хангах" дэд хөтөлбөр болон Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай гээд олон хуулиудын хэрэгжилт хангагдана. Мөн цаашид аймаг, орон нутгийн зүгээс "Нэг цэгийн үйлчилгээний төв"-ийн гадна тохижилт үйлчилгээнд анхаарч ажиллахаа илэрхийлэв.

                                                                                                                                        Ц.Мөнхзул /2016.10.10/

                                                                                                                                                    

 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%