Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

SASA! активистуудыг Баянхонгор аймагт бэлтгэлээ.

2016-10-10

МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ нь жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд нийгэм, хамт олныг дайчлах, олон нийтийн оролцоог үр дүнтэйгээр дэмжих, ингэхдээ хүчирхийллийн суурь шалтгаан болох эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн эрх мэдлийн тэгш бус байдлыг өөрчлөхөд тууштай анхаарсан, хүний эрхэд суурилсан аргазүй, хандлагаар ажиллах цогц аргачлал болох SASA!-г Монгол Улсад нэвтрүүлсэн.

SASA!-гийн онолын хүрээ, арга барил, үйл ажиллагааг үр дүнтэй ашиглан, хүний эрхэд суурилсан хандлага, аргазүйг хэрэгжүүлэх ур чадвар эзэмшүүлсэн SASA! активистуудыг Баянхонгор аймагт 2016 оны 10 дугаар сарын 04-07-ны хооронд бэлтгэлээ. 

SASA! аргачлалыг Баянхонгор аймагт нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлсэн АНУ-ын Элчин сайдын яам, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Монфемнет SASA!, Жендерт суурилсан хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлэх Баянхонгор аймаг дахь нэг цэгийн үйлчилгээний төвийнхөнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

                                                                   Хүчирхийлэлд цэг тавья. 

                                                                   Хүн бүрийн оролцоо чухал.

                                                                                                                                        Ц.Мөнхзул /2016.10.10/

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%