Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргалаар ахлуулсан ажлын хэсэг Жаргалант суманд ажиллалаа.

2016-09-12

Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргалаар ахлуулсан ажлын хэсэг 2016 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр Жаргалант сумын Бөөргийн уурхайд үүссэн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцан, ард иргэдтэй уулзалт хийлээ. Жаргалант сумын Мандалын Бөөргийн уурхайд нөхөн сэргээлт хийх нэрээр зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж буйгаа Буянт сэцэн, Жигүүр дэл ХХК-иуд аймгийн Засаг даргын зөвшөөрлөөр хэмээн ард иргэдийг төөрөгдүүлж бухимдалд хүргэжээ. Аймгийн Засаг дарга газар дээр нь ажиллахдаа тус аж ахуйн нэгжүүдийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, ажил авсанаасаа хойш нэг ч уул уурхайн болон нөхөн сэргээлтийн аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах гэрээ байгуулаагүй болно гэдгээ албан ёсоор Жаргалант сумынханд мэдэгдлээ. Уулзалтын төгсгөлд аймгийн Засаг дарга Г.Батжаргал цаашид орон нутгийн иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхээ илэрхийллээ.

                                                                                                               Ц.Мөнхзул /2016.09.12/

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%