Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“Шударга ёсны төлөө-2016” улсын уралдааныг зарлалаа.

2016-07-08

Авлигатай тэмцэх газраас улсын хэмжээнд нийт төрийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын дунд “Шударга ёсны төлөө-2016” уралдааныг зарлалаа.

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-нийг НҮБ-аас Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн тунхагласан бөгөөд энэ өдрийг угтаж Авлигатай тэмцэх газраас төрийн үйлчилгээний сайн туршлагыг тодруулан шалгаруулдаг уламжлалтай юм.

Хүнд суртлаас ангид үйлчилгээг иргэд, олон нийтэд хүргэж байгаа, сайн засаглалыг салбар бүртээ, байгууллагын дотооддоо нэвтрүүлж буй тэргүүний арга, туршлага, санаачилгыг улс орны хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд мэдээлэх, тэдгээрийг урамшуулах, бусад төрийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудад үлгэр дуурайл болгоход “Шударга ёсны төлөө-2016” уралдааны зорилго оршиж байна.


                                                                                               Ц.Мөнхзул /2016.07.08/

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%