Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

МЭДҮҮЛЭГ ГАРГАГЧ НАРТ

2016-07-07

Авлигатай тэмцэх газраас мэдүүлэг гаргагчдад зориулж хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргахад анхаарах асуудал болон цахим системд хэрхэн нэвтэрч мэдүүлгийг гаргах талаар гарын авлага, зөвлөмжийг шинэчлэн боловсруулж хэвлүүлсэн байна.

Уг гарын авлагад мэдүүлэг гаргагчийн тухай ойлголт, мэдүүлэг гаргах харьяалал, мэдүүлэг гаргагчийн үүрэг, хариуцлага хүлээлгэх үндэслэл, мэдүүлгээ цахимаар мэдүүлж, цаасаар бүртгүүлэх заавар зэрэг нийтийн албан тушаалтнууд нэн хэрэгтэй мэдээллүүдийг багтаасан байна. Түүнчлэн Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг, Ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэх асуудлаар мэдэгдэл, тайлбар гаргахад анхаарах асуудлуудын талаар мөн дурджээ.

Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг, Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг, Ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэх асуудлаар мэдэгдэл, тайлбар гаргахыг загвар жишээгээр үзүүлсэн нь авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ сахин биелүүлэхэд нийтийн албан тушаалтнуудад туслах гарын авлага болно хэмээн Авлигатай тэмцэх газар үзэж байна.

                                                                                Ц.Мөнхзул /2016.07.07/


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%