Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагааг үнэлэх шалгуур үзүүлэлтийг баталлаа.

2016-07-04

Авлигатай тэмцэх газрын дэд даргын тушаалаар “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагааны журам”-д эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагааг үнэлэхтэй холбоотой нэмэлт орууллаа.

Төрийн байгууллагуудын авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг үнэлсэн шинжээчдийн багаас өгсөн санал зөвлөмжийн дагуу эрх бүхий албан тушаалтны идэвх санаачилгатай ажиллах хөшүүргийг бий болгох үүднээс ийнхүү нэмэлт оруулжээ.

Эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагааг үнэлэх шалгуур үзүүлэлтийг боловсруулахдаа 3 агуулга /”Мэдүүлгийн бүрдүүлэлт, хяналтын үйл ажиллагаа”, “Урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа”, “Соён гэгээрүүлэх үйл ажиллагаа болон идэвх санаачилга”/-ын хүрээнд 14 шалгуур үзүүлэлтийн дагуу 100 оноогоор үнэлэхээр боловсруулсан бөгөөд Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн үйл ажиллагаанд холбогдох асуудлыг 45 хүртэл, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн үйл ажиллагаанд холбогдох асуудлыг 55 хүртэл оноо өгч үнэлэх юм.

                                                                                          Ц.Мөнхзул /2016.07.04/



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%