Баянхонгор хотын гэр хорооллын дундуурх 10 км авто замын ажил дуусч өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтэд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга О.Тойвгоо нарын албаны хүмүүс оролцсон юм. Аймгийн төвийн хатуу хучилттай авто замын уртыг нэмэгдүүлэх, гэр хорооллын тоосжилтыг бууруулах, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Баянхонгор хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу 1, 2, 3, 4, 5, 6, 7, 9 дүгээр багийн нутаг дэвсгэрээр бетонон хучилттай 10 км хатуу хучилттай авто замын ажлыг Монгол зам групп гүйцэтгэж өнөөдөр ашиглалтад өглөө.
Ажлыг орон нутгийн төсвийн 3.7 тэрбум төгрөгийн төсвөөр гүйцэтгэж байгаа бөгөөд 2014 оны 5 дугаар сард концессын гэрээгээр гүйцэтгэж эхэлсэн байна. Өдгөө ард иргэдийн ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлсэн томоохон бүтээн байгуулалтын ажил болж байна.