Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Баацагаан сумын ИТХ-ын төлөөлөгч Л.Цэцгээтэй ярилцлаа.

2016-01-04

САЙН БАЙНА УУ? ТАНД ЭНЭ ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ. ТА ӨӨРИЙГӨӨ ТАНИЛЦУУЛААЧ.
Баацагаан сумын ИТХ-ын төлөөлөгч Л.Цэцгээ. Сумын ИТХ-ын төлөөлөгчөөр 5 удаа сонгогдсон. ИТХ-ын тэргүүлэгчийн сонгуультай.

НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГА /НӨУБ/-ТАЙ ХЭРХЭН ХОЛБОГДСОН ТУХАЙГАА ТОДРУУЛБАЛ?
1996 оноос хойш сумын ИТХ-ын төлөөлөгчөөр тасралтгүй сонгогдож, ИТХ-ын даргаар 4 удаа сонгогдон ажилласан. НӨУБлагад нийт 16 жил ажилласан.

НӨУБ-ЫН ЖАРГАЛ, ЗОВЛОН ЭНЭ САЛБАРТ ТУЛГАМДАЖ БАЙГАА АСУУДЛЫГ ТӨЛӨӨЛӨГЧ ХҮНИЙ ТУХАЙД ЮУ ГЭЖ ДҮГНЭЖ БАЙНА ВЭ?
НӨУБайгууллага нь шинэ үндсэн хууль батлагдснаас хойш өнөөг хүртэл ажиллахдаа холбогдох хууль тогтоомжоор олгогдсон эрх, үүрэгтэй боловч боловсон хүчин, эдийн засгийн хувьд хараат байгаа нь төлөвшил бэхжилтэд муугаар нөлөөлж байна. Тэргүүлэгч, төлөөлөгчид нь ямар нэгэн нэгжид хүрч ажиллах бензин тосны төсөвгүй зэргээс шалтгаалан сонгогчидтойгоо ажиллахад бэрхшээлтэй байдаг.
Хурлын бүтэц орон тоог нэмэгдүүлэх. Багийн ИНХ-ын дарга нарыг орон тоогоор ажиллуулах.

СУМ, БАГИЙНХАА ИРГЭДИЙН АМЬДРАЛД ТУЛГАМДАЖ БАЙГАА АСУУДЛЫГ ХЭРХЭН ШИЙДВЭРЛЭЖ БАЙНА ВЭ?
Иргэд нь эдийн засгийн хямралтай байгаа төсөв санхүүгийн хувьд дэмжиж ажиллаж чадахгүй байна. бусад асуудлыг холбогдох албан тушаалтанд тавьж шийдүүлж байна.

ИРГЭДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХИЙН ТУЛД ТӨЛӨӨЛӨГЧИЙН ЗҮГЭЭС ХЭРХЭН АЖИЛЛАЖ БАЙНА.
Иргэдийн эрх, үүрэг оролцооны ач холбогдлыг ойлгуулж, идэвхжүүлэхэд анхаарч ажиллаж байна.

НӨУБ-ыг бэхжүүлэх талаар таны санал?
НӨУБ-ыг боловсон хүчин, төсөв санхүүгийн талаар бэхжүүлэх, ажиллаж буй алба хаагчдыг чадавхжуулах.
ИТХ-ын даргыг сонгохдоо сумын Засаг даргатай адил шалгуур үзүүлэлттэй болгох.
Төлөөлөгчдийн хариуцлагын талаар хууль тогтоомжид тусган хэрэгжүүлэх.

                                                                               Ц.Мөнхзул /2016.01.04/








ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%