Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Баацагаан сумын ИТХТ-ийн нарийн бичгийн дарга Ц.Энхтуяатай ярилцлаа.

2016-01-04

САЙН БАЙНА УУ? ТАНД ЭНЭ ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ. ТА ӨӨРИЙГӨӨ ТОВЧХОН ТАНИЛЦУУЛААЧ.
Баацагаан сумын ИТХТ-ийн нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа.

НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГА /НӨУБ/-ТАЙ ХЭРХЭН ХОЛБОГДСОН ТУХАЙГАА ТОДРУУЛБАЛ?
Баацагаан сумын ИТХТ-ийн нарийн бичгийн даргаар 2001 оноос эхлэн ажиллаж байна. Сумын ИТХ-ын төлөөлөгчөөр нэг удаа сонгогдож /тэргүүлэгч/ байсан.

НӨУБ-ЫН ЖАРГАЛ, ЗОВЛОН ЭНЭ САЛБАРТ ТУЛГАМДАЖ БАЙГАА АСУУДЛЫГ ИТХТ-ИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ТУХАЙД ЮУ ГЭЖ ДҮГНЭЖ БАЙНА ВЭ?
1.Төсөв санхүү, боловсон хүчний эрхээ хэрэгжүүлэхэд  хараат байгаа нь хөгжиж бэхжихэд саад болж байна.
2.Ер нь төрийн бүтэц орон тооны хувьд дээрээ данхгар байна. Суурь бүтцийг доороос эхлэх. Тэгвэл НӨУБ бэхжиж, төлөвшин, үйл ажиллагаа хэвийн сайн байх болно.
3.НӨУБ-ын үндсэн 3 чиг үүргийг биелүүлж ажиллах.
А.Төлөөллийг хангаж, иргэдийн дуу хоолойг шийдвэрт тусгах.
Б.Нутгийн захиргаа ба Засаг даргын үйл ажиллагаанд хяналт тавьж, үнэлэлт дүгнэлт өгөх.
В.Тухайн орон нутагт даган мөрдөх хэм хэмжээ тогтоож мөрдүүлэх.

НӨУБ-ЫГ БЭХЖҮҮЛЭХ ТАЛААР ТАНЫ САНАЛ?
-Орон тоо 4-5 байх
-Төлөөлөгчийг сонгох квотыг болих
-Багийн ИНХ-ын дарга нар орон тоогоор ажиллах
-Хүн бүр хөгжилд хувь нэмрээ оруулдаг байх
-Төсөв санхүүгийн хувьд хараат бус байх

                                                                                         Ц.Мөнхзул /2016.01.04/


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1264
494 / 39%
402 / 32%
177 / 14%
191 / 15%