Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Баянхонгор аймгийн хэмжээнд гэмт хэргийн гаралт буурлаа.

2015-12-10

Баянхонгор аймгийн хэмжээнд 2015 оны эхний 11 сарын байдлаар нийт 326 хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 83 нэгжээр буюу 20.3 хувиар буурсан байна.

Хэргийн илрүүлэлт 71.2 хувьтай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 0.2 пунктээр буурсан.

 Бүртгэгдсэн гэмт хэргийг ангилвал

                              -Хүнийг санаатай алах гэмт хэрэг 5 нэгжээр буюу 83.3 хувь

                              -Бусдын бие мах бодид гэмтэл учруулах гэмт хэрэг 8 нэгжээр буюу 6.3 хувь

-Хүчингийн  гэмт хэрэг 4 нэгжээр буюу 36.3 хувь

-Иргэдийн өмчийн хулгай 11 нэгжээр буюу 13.4 хувь

-Өмчийн хулгай 7 нэгжээр буюу 5.8 хувь

-Танхай 10 нэгжээр буюу 55.5 хувь

-Хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 27 нэгжээр буюу 55,1 хувь

-Бусад гэмт хэрэг 20 нэгжээр буюу 30.3 хувь

-Насанд хүрээгүй хүнээс  үйлдсэн гэмт хэрэг 17 нэгжээр буюу 37 хувиар тус тус буурсан байна.

Бүртгэгдсэн гэмт хэргийн үзүүлэлт урьд оны мөн үетэй харьцуулахад буурсан үзүүлэлттэй байгаа нь аймгийн хэмжээнд авч хэрэгжүүлж байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны үр дүн юм.

                                                                                           Ц.Мөнхзул /2015.12.10/

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%