Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хүрээмарал сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Батсайхан: НӨУБ-ын анхан шатны нэгж багийн Иргэдийн Нийтийн хурлын дарга, Тэргүүлэгчдийн ур чадварт анхаарна

2015-11-30

  Сумын ИТХТ-ийн нарийн бичгийн даргаар хэдэн жил ажиллаж байна вэ?
Хүрээмарал сумын ИТХ-ын нарийн бичгийн даргаар 2000 оноос хойш 15 жил ажиллаж байна.
  Орон нутгийн ИТХ-уудад тулгамдаж буй асуудлыг тодруулбал?
Сумын ИТХ-ын орон тоог нэг хүнээр нэмэх, багийн Иргэдийн нийтийн хурлын даргыг орон тооны болгох, санхүүгийн талаар төсвөө өөрсдөө баталдаг. Гэвч хуулийн хэрэгжилт хангалтгүй. Засаг даргын тамгын газар, төрийн санд захирагддаг.
 Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд зохион байгуулсан сургалтын үр дүн, ач холбогдолыг хэрхэн дүгнэж байна. Цаашид дээрх төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай юу?
Төсөл маш үр дүнтэй хэрэгжсэн. Цаашид үргэлжлүүэн хэрэгжүүлэх хэрэгтэй. Яагаад гэвэл сонгуулиар төлөөлөгчид өөрчлөгдөж, сургах шаардлага заавал гардаг. Багийн Иргэдийн нийтийн хурлын дарга нарын сургалтанд нэмж хамруулах шаардлагатай байна.
 Khural.mn сайтыг хэрхэн хөгжүүлж байна. Бэрхшээлтэй асуудал байна уу?
Хөдөөгийн малчин төлөөлөгчдийн хувьд бэрхшээлтэй байдаг. Сайтыг ажлын албаны хүрээнд зохих ёсоор хөгжүүлж, иргэдэд мэдээ мэдээлэл хүргэдэг боловч тэр болгон нэвтэрч мэдээлэл авч чадахгүй байна. Үүнд анхаарч ажиллана.
 Цаашид танай сумын ИТХ-аас ямар ажил асуудалд анхаарч ажиллах вэ?
Төлөөлөгчдийн мэдлэг чадварт анхаарч, сургалт сурталчилгаанд тогтмол хамруулж хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд анхаарч ажиллана. НӨУБ-ын үүрэг ролийг өндөржүүлэхэд анхан шатны нэгж багийн Иргэдийн Нийтийн хурлын дарга, Тэргүүлэгчдийн ур чадварт анхаарна. ИТХ-ын ажлын албыг орон тоог нэмэгдүүлж, архив, албан хэрэг хөтлөлтийг чанаржуулахд голлон анхаарч ажиллана.
Ярилцсанд баярлалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1323
515 / 39%
419 / 32%
189 / 14%
200 / 15%