Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Баянлиг сумын ИТХ-ын дарга О.Мөнхбат: Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслийн сургалт ач холбогдолтой, үр дүнтэй болсон

2015-11-30

 Сум орон нутагтаа зохион байгуулж буй ажлуудаасаа танилцуулаач.
О.Мөнхбат: Иргэд, хөдөлмөрчдийг Шинэ сум байгуулагдсантай холбогдуулан ая тухтай очринд амьдруулахад туслалцаа үзүүлэх зорилгоор Орон сууцжуулахаар Атмор ХХК-ний 27 айл, Хаус хороолол -20 айлын орон сууцны барилгын ажлыг зуучлан эхлүүлээд байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэчилсэн хуулийг хэрэгжүүлэх зорилгоор “Өгөөж-Мөрөн” ХХК-тай хамтран суманд жолооны курс хичээллүүлж 30 гаруй иргэд хамрагдаад байна.
   Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд зохион байгуулсан сургалтын үр дүн, ач холбогдолыг хэрхэн дүгнэж байна. Цаашид дээрх төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай юу?
    О.Мөнхбат: Төслийн хүрээнд зохион байгуулсан сургалт төлөөлөгч, Тэргүүлэгч, хурлын ажлын албаныханд ач холбогдолтой үр дүнтэй болсон. Багийн Иргэдийн Нийтийн хурлын дарга нарыг энэ сургалтанд хамруулж баймаар байна. Мөн цаашид үргэлжлүүлэн энэхүү төслийг хэрэгжүүлэх саналтай байдаг.
 Khural.mn сайтыг хэрхэн хөгжүүлж байна. Бэрхшээлтэй асуудал байна уу?
О.Мөнхбат: Тус сум шилэн кабельд холбогдоогүй ч гэсэн өөрийн нөөц бололцоог ашиглан скайтелийн модем ашиглан хурал.мн сайтад мэдээллийг байршуулж байгаа. Энэ дашрамд ойрын хугацаанд шилэн кабельд холбуулах тал дээр анхаарч, шийдвэрлэж өгөхийг аймаг болон дээд байгууллагуудад санал тавьж байна.
 Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн даргын хувьд  энэ чиглэлээр ямар бодлого барин ажиллаж байна вэ?
    О.Мөнхбат: Манай суманд “Овоон шанд” гэж улсын тусгай хамгаалалттай газар гар аргаар алт олборлож байгаа зөрчил гарч тэнд янз бүрийн хүмүүс гаднаас ирж хулгайн гэмт хэрэг гарч байгаад анхаарч аймгийн холбогдох байгууллагуудад санал тавьж хамгаалах талаар арга хэмжээ авч ажиллаж байна. Мөн сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа нартай хамтран замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хуулийн талаао сургалт, сурталчилгаа хийж байна.
  Цаашид танай сумын ИТХ-аас ямар ажил асуудалд анхаарч ажиллах вэ?
О.Мөнхбат: Төлөөлөгчдийг ажлын албаар дамжуулан чиглүүлж сурган дадлагажуулж хуулийн хүрээнд зөв шийдвэр гаргуулж хэрэгжилтийг хангуулдаг болгох, сум орон нутаг цаашдаа хөгжихийн тулд үйлдвэрлэлийн салбарыг түлхүүхөгжүүлэх, засаглалын чадавхийг сайжруулах, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын бие даасан байдлыг хангах, төрийн захиргааны байгууллагын хараат байдлаас гаргах зэрэг асуудал дээр анхаарч ажиллана.
Ярилцлага өгсөнд баярлалаа.

Ц.Байгаль

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%