Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧ НАРТ ТОЙРОГТОО АЖИЛЛАХ ЗАРДАЛ БАЙХГҮЙ.

2015-11-30

Асуулт: Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та өөрийгөө товчхон танилцуулаач.

Хариулт: Баянцагаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч М.Мөнхдалай байна. ХААИС-ийг 1992 онд төгссөн. Сумын Засаг даргын Тамгын газарт хөдөө аж ахуйн байцаагч, сумын Засаг даргын орлогч зэрэг ажлыг хийж байсан. Одоо ХАА-н маркетинг төслийн ажил хийж байна. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр 4-н удаа, 2 удаа Тэргүүлэгчээр сонгогдон ажиллаж байна.

Асуулт: Нутгийн өөрөө удирдах байгууллагатай хэрхэн холбогдсон тухайгаа тодруулбал?

Хариулт: 2000 оны орон нутгийн сонгуулиар "Гичгэнэ" багт нэр дэвшиж, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон үеэс Нутгийн өөрөө удирдах байгууллагатай холбогдсон.

Асуулт: Нутгийн өөрөө удирдах байгууллагын жаргал, зовлон энэ салбарт тулгамдаж байгаа асуудлыг төлөөлөгч хүний тухайд юу гэж дүгнэж байна вэ?

Хариулт: Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нарт тойрогтоо ажиллах зардал гэж байхгүй. Бага ч гэсэн шатахууны зардал олгодог болмоор байна. Орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг сонгох сонгуулиар намын жагсаалтаар төлөөлөгч болдог сонгуулийн системийг болих хэрэгтэй.

Асуулт: Сум, багийнхаа иргэдийн амьдралд тулгамдаж байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ?

Хариулт: Иргэдийн олонхоос гарч байгаа санал, хүсэлт, тулгамдаж байгаа зарим асуудлыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан, Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлэдэг боловч зарим асуудал санхүүгийн хүндрэлээс шалтгаалж шийдвэрлэж чадахгүйд хүрдэг.

Асуулт: Иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд төлөөлөгчийн зүгээс хэрхэн ажиллаж байгаа вэ?

Хариулт: Төлөөлөгч хүн олон түмний хүсэл саналд тулгуурлан үргэлж шинэ санаачлага гарган идэвхтэй ажиллаж хурлын шийдвэрийг сурталчлах, биелэлтийг хангаж ажиллахад анхаарах ёстой. Ингэж байж иргэдийн оролцоог нэмэгдүүлж итгэл олж байх ёстой. Гэвч хурлын шийдвэрийн биелэлт тийм ч сайн бус байгаа гэж боддог.

Асуулт: Нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэх талаар таны санал?

Хариулт:
-Төлөөлөгч бүр тойргоос нэр дэвшиж олон түмний итгэлийг авсан байх хэрэгтэй.
-Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн боловсрол, мэдлэг дээр анхаарах нь чухал.
-Орон нутагт намын өрсөлдөөнийг багасгах.
-Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг чадавхжуулах

Ярилцлага өгсөнд баярлалаа.

                                                                                     Ц.Мөнхзул /2015.11.30/













ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%