Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Иргэдийн оролцоо, идэвх сайнгүй, гүйцэтгэх засаглалын шийдвэр үйл ажиллагаанд нөлөөлөх, хяналт тавих, үр дүнг тооцох арга хэлбэр тодорхойгүйгээс Нутгийн өөрөө удирдах байгууллагын ажлыг бүдгэрүүлж байна.

2015-11-30

Асуулт: Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та өөрийгөө товчхон танилцуулаач.
Хариулт:
  • Баярлалаа. Намайг дэлүүн овогт Сангидоржийн Готов гэдэг. Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Шаргалжуут 8-р багаас аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд төлөөлөгчөөр сонгогдсон. Малын их эмч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй. Одоогоор "Бага Шаргалжуут" ХХК-ний захиралаар ажиллаж байна.
Асуулт: Нутгийн өөрөө удирдах байгууллагатай хэрхэн холбогдсон тухайгаа тодруулбал?
Хариулт:
  • 2006 онд Шаргалжуут 8-р багийн иргэд надад итгэл хүлээлгэн багийн Засаг даргаар сонгосон. Энэ үеэс Нутгийн өөрөө удирдах байгууллагын ажил амьдралтай холбогдож, мэдээлэл авч, судалж, суралцаж улмаар 2009 онд Удирдлагын академийг "Орон нутгийн бие даасан байдал" чиглэлээр сэдэв хамгаалсан.
Асуулт: Нутгийн өөрөө удирдах байгууллагын жаргал, зовлон энэ салбарт тулгамдаж байгаа асуудлыг төлөөлөгч хүний тухайд юу гэж дүгнэж байна вэ?
Хариулт:
  • Нийгэмд өнөөдөр энэ байгууллагын талаар ойголт хангалтгүй байна. Иргэдийн оролцоо, идэвх сайнгүй, гүйцэтгэх засаглалын шийдвэр үйл ажиллагаанд нөлөөлөх, хяналт тавих, үр дүнг тооцох арга хэлбэр тодорхойгүйгээс Нутгийн өөрөө удирдах байгууллагын ажлыг бүдгэрүүлж байна. Өөрөөр хэлбэл иргэд нэгдэн хамтын шийдвэр гаргаж, "Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй" гэсэн ардын үгний утга учрыг ойлгож өөрсдийнхөө ахуй амьдралд ач тустай ажлыг орон нутагт гүйцэтгүүлэх нь бага байна. Тулгамдсан асуудал: Нутгийн өөрөө удирдах байгууллага иргэдийг дэмжсэн тодорхой санхүүтэй, иргэдийн хүсэл сонирхолд нийцсэн шийдвэр гаргахын тулд тэдний ахуй амьдралыг бүрэн судалсан, хараат бус шийдвэр гаргаж хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх зэрэг юм.
Асуулт: Сум, багийнхаа иргэдийн амьдралд тулгамдаж байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ?
Хариулт:
  • Сум, багийн түвшинд намаар талцах асуудал их байгаа учраас аймгийн хуралд цөөнх болсон тохиолдолд төлөөлөгчийн гаргасан санал ямар ч үнэ цэнэгүй, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломж гарахгүй байна.
Асуулт: Иргэдийн оролцоог нэмэгдүүлдэхийн тулд төлөөлөгчийн зүгээс хэрхэн ажиллаж байгаа вэ?
Хариулт:
  • Тэдний амьдралын дунд ажилладаг учраас санал бодлыг байнга сонсдог. Гэтэл тулгамдсан асуудлыг нь холбогдох түвшинд нь шийдвэрлүүлж чадахгүй болохоор иргэдийн оролцоог идэвхжүүлэх боломж алга. Төлөөлөгчийн зүгээс сургалт сурталчилгааг тодорхой түвшинд хийж байна. Өнөөдөр иргэдийн дунд ажилгүйдэл, ядуурал их байгаагаас бухимдал ихэслээ. Манай багт гэхэд мужааны цех, байгуулах гэсэн ур чадвартай иргэдэд хөнгөлөлттэй зээл олдсонгүй.
Асуулт: Нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэх талаар таны санал?
Хариулт:
  • Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлттэй зээл зэргийг Нутгийн өөрөө удирдах байгууллага бүх шатандаа хэлэлцэж, үр дүнг тооцох.
  • Санхүүгийн тодорхой эх үүсвэртэй болох.
  • Өөрийн мэдээллийн багийг бүх түвшинд ажиллуулах.
Ярилцлага өгсөнд баярлалаа.
  • Та бүхэнд ажлын амжилт хүсэе.
                                                                          Ц.Мөнхзул /2015.11.30/





ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%