Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ БАЯНЛИГ, БАЯНГОВЬ, БОГД, ЖИНСТ, БАЯНХОНГОР СУМДАД АЖИЛЛАВ.

2015-11-16

Жил бүр уламжлал болгон аймгийн 20 сумын 104 багийн иргэдэд тухайн жилд хийж хэрэгжүүлсэн ажил, бүтээн байгуулалтын талаар танилцуулдаг билээ. Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан даргаар ахлуулсан, аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Ё.Пүрэвдамба, Мэргэжлийн хяналтын газрын дарга Э.Энхбат, Цагдаагийн газрын Хэв журам хамгаалах тасгийн дарга, дэд хурандаа Ж.Баярням, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн Т.Норов, Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналтын улсын байцаагч Б.Оюун, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Ц.Батжаргал, Боловсрол, соёлын газрын мэргэжилтэн Ж.Энхбаяр, Эрүүл мэндийн газрын эдийн засаг, удирдлагын хэлтсийн дарга Д.Сайханжаргал, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны ахлах мэргэжилтэн Ц.Байгальмаа, Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн Д.Гантөмөр нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Баянлиг, Баянговь, Богд, Жинст, Баянхонгор сумуудад 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 15-ны өдрүүдэд ажиллалаа.

Ажлын хэсгээс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газраас 2013-2015 онд хийж хэрэгжүүлсэн томоохон ажил, бүтээн байгуулалтын талаар болон Баянхонгор аймгийг 2015-2030 онд хөгжүүлэх хөгжлийн бодлогын боловсруулах үндэслэл, алсын хараа, бодлогын үндсэн 7 чиглэлийг 5 сумын сумын 29 багийн 3000 гаруй иргэдэд танилцуулж, тэдний санал, хүсэлтийг сонсож, газар дээр нь хариуг өглөө.
Мөн УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр орон нутагт хэрэгжүүлж буй  “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд хэрэгжиж тэтгэлгийн төлөвлөгөөний дагуу 5 сумын 29 багийн иргэдээс Нутгийн өөрөө удирдлагын байгууллагын үйл ажиллагаа, төлөөлөгчид тойрогтоо хэрхэн ажиллаж байгаа зэрэг асуултууд санал асуулга авах, мөн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Тэргүүлэгчдээс батлан гаргасан тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг газар дээр шалгаж, дүгнэлээ.

Багийн Иргэдийн нийтийн хуралд оролцсон иргэдээс давхардсан тоогоор 351 иргэн санал хүсэлтээ тавьж, сонирхсон  асуултандаа хариуг газар дээр нь авч байв.

Мөн аймгийн хөгжимт драмын театр, хүүхдийн Тэмүүжин театрын хамтарсан тоглолтыг 5 сумын 29 багийн иргэдэд хүргэн, иргэдийн сонорыг мялаасан юм.

Ц.Байгаль

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5035
3629 / 72%
882 / 18%
254 / 5%
270 / 5%