Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Баянхонгор аймгийн ИТХ-ын төлөөлөгч М.Батбаяртай ярилцлав.

2015-11-03

Асуулт:
Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та өөрийгөө товчхон танилцуулаач.

Хариулт:
 Мягмарсүрэн овогтой Батбаяр. 19971 онд Заг суманд төрсөн. Ам бүл 5. Эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Санхүүч, Нягтлан бодогч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй. Санхүү эдийн засгийн дээд сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Удирдлагын академи төгссөн. 1992 оноос хойш тасралтгүй төрийн албанд 24 жил ажиллаж байна.

Асуулт:
Та ИТХ-ын төлөөлөгчөөр хэдэн удаа сонгогдсон бэ?

Хариулт:
-Сумын ИТХ-ын төлөөлөгчөөр 1992-1996, 1996-2000, 2004-2008 онуудад /3 удаа/
-Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр 1996-2000, 2008-2012, 2012-2016 онуудад /3 удаа/ Заг сумаас сонгогдсон.

Асуулт:
НӨУБ-ын жаргал, зовлон энэ салбарт тулгамдаж байгаа асуудлыг төлөөлөгч хүний тухайд юу гэж дүгнэж байна вэ?

Хариулт:
НӨУБ-ын тулгамдаж буй асуудал бол - Эрх мэдэл дээшээ улам төвлөрч, НӨУБ-ын эрх хэмжээ багасч байна. Үндсэн хуулинд заасан эрх хэмжээний дагуу Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулж, аймгийн ИТХ, сумын ИТХ-ын эрх хэмжээг маш сайн зааглах.
НӨУБ-ын эрх мэдлийг нэмэгдүүлэхэд Олон Улсын байгууллагын тусламж, дэмжлэг, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх.

Асуулт:
НӨУБ-ыг бэхжүүлэх талаар таны санал.

Хариулт:
-Орон нутагт эрх мэдлийг төвлөрүүлэх,
сум, аймгийн ИТХ орлого, татвар, байгууллагуудын зардал, орон тоо зэргийг нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн ам, байгалийн баялаг, бусад хүчин зүйлүүдийг /хувь хэмжээг тогтоодог/ тооцох
-Хурлын төлөөлөгч нарын мэдлэг боловсролыг дээшлүүлэх чадавхийг сайжруулах сургалт, туршлага судлуулах /гадаад, дотоод/
-Орон нутгийн татвартай болох /байгаль, мал/

Ярилцлага өгсөнд баярлалаа.

                                                                                                                                                                         Ц.Мөнхзул /2015.11.03/



 








ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3226
2081 / 65%
685 / 21%
224 / 7%
236 / 7%