Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Заг сумын Засаг дарга Э.Мөнхбаяртай аймгийн ИТХТ-ийн ажлын албаны ажилтан Ц.Байгальмаа ярилцлаа.

2015-10-26

Асуулт: /Ц.Байгальмаа/ Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та өөрийгөө товчхон танилцуулаач.

Хариулт: /Э.Мөнхбаяр/ Заг сумын Засаг даргын ажлыг одоо гүйцэтгэж байгаа Э.Мөнхбаяр байна. Спорт сонирхдог. Шатрын спортын дэд мастер цолтой.

Асуулт: /Ц.Байгальмаа/ Нутгийн өөрөө удирдах байгууллага /НӨУБ/-тай хэрхэн холбогдсон тухайгаа тодруулбал?

Хариулт: /Э.Мөнхбаяр/ Заг суманд 1996 оноос сумын ИТХТ-ийн ажлын албаны ажилтнаар анх орсон. Түүнээс хойш 2012 он хүртэл 16 жил НӨУБ-д ажиллаж байна. ИТХурлын нарийн бичгийн дарга, ИТХурлын даргаар /2008-2012/ ажилласан.

Асуулт: /Ц.Байгальмаа/ НӨУБ-ын жаргал, зовлон энэ салбарт тулгамдаж байгаа асуудлыг төлөөлөгч хүний тухайд юу гэж дүгнэж байна вэ?

Хариулт: /Э.Мөнхбаяр/ Миний бие сумын ИТХ-ын төлөөлөгчөөр 4-н удаа сонгогдсон. Багийн ИНХурлын даргын ажлыг 8 жил гүйцэтгэж байсан хүний хувьд НӨУБ-ын ажлыг бага зэрэг гадарлах байх.
-НӨУБ-ын бие даасан байдлыг хангах тусгай хуультай байх нь зүйтэй. Засгийн газрын харъяа байгууллага шиг явуулж болохгүй.

Асуулт: /Ц.Байгальмаа/ Сум багийнхаа иргэдийн амьдралд тулгамдаж байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ?

Хариулт: /Э.Мөнхбаяр/ Аливаа асуудлыг шийдвэрлэхдээ иргэдийн санал бодлыг их сонсдог. Аливаа асуудлыг хамтарч шийдэх арга замыг түлхүү хэрэглэдэг. Сумын иргэдийн өмнө тулгамдаж буй гол асуудал эдийн засгийн хүндрэл байна. Малын болон мал аж ахуйн бүтээгдэхүүний үнэ хямд байна. Иргэдээ соён гэгээрүүлэх талаар их анхаарч тэдэндээ мэдээллийг хурдан бодитойгоор хүргэхийг зорьдог.

Асуулт: /Ц.Байгальмаа/ Иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд төлөөлөгчийн зүгээс хэрхэн ажиллаж байгаа вэ?

Хариулт: /Э.Мөнхбаяр/ Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар аливаа асуудал хэлэлцэхэд иргэдийн саналыг сонсож тэдний байр суурийг тусгахыг хичээдэг. Иргэдтэй биечлэн уулзах нь чухал юм.

Ярилцсанд баярлалаа.

                                                                                                                                                                      Ц.Мөнхзул /2015.10.26/







ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%