Монгол улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийн дагуу орон нутгийн захиргааны байгууллага болох төрийн удирдлагыг хэрэгжүүлэгч бүх шатны Засаг дарга түүний Тамгын газар, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, иргэдийн Төлөөлөгчдийн хурлын эрх мэдлийг өнөөгийн шаардлагын түвшинд өргөтгөн тэнцвэржүүлэх, бүтэц чиг үүргийн оновчтой хувилбарыг бүрдүүлж хууль зүйн орчны баталгааг бүрдүүлэхэд, УИХ, Засгийн газрын бодлого чиглэгдэж тодорхой үр дүнгээ өгч байгаа хэдийч Нутгийн удирдлагын үндсэн хоёр хэсгийн нэг төрийн удирдлага нь төрийн зохих эрх бүхий байгууллагын үйл ажиллагаанд биелэлээ олдог бол нөгөө хэсэг нь болох өөрөө удирдах байгууллага нь нутаг дэвсгэрийн хамт олны нийтийн ардчиллын хэв шинжийг илүү агуулдаг.
Монгол улсын Үндсэн хуульд тусгалаа олсон нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохын тулд юуны өмнө засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарьт шинэчлэл, өөрчлөлт хийж , бие даан хөгжих чадвартай болгох, төвлөрлийг сааруулах бодлогыг хэрэгжүүлэх нь төр, засгийн зүгээс анхаарлаа хандуулж, шийдвэрлэх тулгамдсан асуудлын нэг болоод байна.
Нийгмийн удирдлагын тогтолцоонд хийх хамгийн анхдагч алхам нутгийн өөрөө удирдах ёсыг төлөвшүүлэн бэхжүүлэх явдал мөн ч нутгийн захиргаа Засаг дарга, түүний ажлын алба нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийнхээ хүрээнд стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, хөтөлбөр зохиох, зохицуулах, мониторингийн хяналт тавих, үнэлж дүгнэх чиг үүрэг нь боловсронгуй болгох шаардлагатай юм.
Төрийн удирдлагын байгууллагуудын эрх, үүрэг, үйл ажиллагаа зохицуулж байгаа төсөв, санхүү, боловсон хүчний талаархи суурь хуулиудыг юуны өмнө өнөөгийн хөгжлийн шаардлагад цогц байдлаар өөрчилж хуульчлах, Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны бүтэц, орон тоог нэгж бүрээр нэр заан, хуульчилж ажил үүргийн хуваарийг төгөлдөржүүлэх нутаг дэвсгэрийн тухай нэгжийн ашиг сонирхлыг илэрхийлэх, хамгаалах дээд шатны байгууллагатай харилцах асуудал болон боловсон хүчний талаархи эрх хэмжээг өргөтгөн хуульчилж эрхзүйн баазыг авч бүрдүүлэх нь чухал байна.
Төрийн байгууллагын эрхзүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, төлөвшүүлэх талаар доорхи 5 багц саналуудыг дэвшүүлж байна. Үүнд:
Нэгдүгээрт: Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарийн өөрчлөлт ,шинэчлэлийн ажлыг Үндсэн хуулийн хүрээнд үе шаттайгаар хийх ажлыг түргэвчлэх. Энэ ажлын хүрээнд эхний ээлжинд аймгийн төвийн сумдыг хотын статустай болгох. Энэ өөрчлөлтийг хийхэд эрсдэл гарахгүй тул шийдвэрлэхэд хялбар гэж тооцож байна.
Хоёрдугаар зүйл. Орон нутгийн хөгжлийн сантай болсон нь орон нутаг бие даан хөгжих эхлэл тавигдсан тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг боловсронгуй болгож ИТХурал, Засаг даргын эрхийг нэг бүрчлэн зааглах.
Гуравдугаарт. Татварын байгууллага нь босоо тогтолцоотой суманд харьяалал байхгүй учир сумын орлого бүрддэггүй. Сум өөрөө татварын байгууллага, байцаагчтай төсвөө бүрдүүлж магадгүй давуулан биелүүлээд үйл ажиллагаагаа өргөтгөх боломж байхад хуулиар энэ нь хаалттай байдаг учир 25000-аас дээш хүн амтай, зах зээлийн багтаамж их, үйлдвэр үйлчилгээ хөгжих боломжтой сумдад татварын тасаг, байцаагч ажиллуулах эрх зүйг хуульчилж өгөх.
Дөрөвдүгээрт. Аймаг, нийслэлийн инжежнерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар, эзэмшүүлэх ашиглуулах асуудлыг Аймаг нийслэлийн Засаг дарга шийдвэрлэнэ.Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сум, дүүргийн Засаг даргын саналыг авсан байна гэж заасан нь газар зохион байгуулалтын нэгдсэн удирдлагыг алдагдуулсан гэж үздэг. Аймаг, нийслэлд газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргах эрх мэдлийг нэг цэгт төвлөрүүлж инженерийн шугам, сүлжээ бүхий газар, бусад газар гэж ялгахгүйгээр доорхи хоёр хувилбараар:
а. Аймгийн төвийн сумын Засаг дарга, дүүргийн Засаг дарга.
б. Аймаг, нийслэлийн Засаг дарга шийдвэрлэж байхаар, Газрын тухай хуулийн хориннэгдүгээр зүйлийн 3.2-21-зүйлийн .2.3 заалтуудад өөрчлөлт оруулах.
Тавдугаарт. Мөн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 зүйлийн 5-р заалтад Баг, хорооны засаг дарга нь дээд боловсролтой, төрийн албанд 2-оос доошгүй жил ажилласан гэсэн заалтыг нэмж оруулах.
Учир нь хэт жижгэрсэн сумдад ах, дүү, хамт олноороо хуйвалдан санал авч, багийн дарга болдог явдалд босго болно.
Монгол улсын хэмжээнд болон орон нутагт үйл ажиллагаа явуулдаг төрийн Байгууллагууд болон нутгийн өөрөө удирдах байгууллагуудын эрхзүйн зохицуулалт боловсронгуй болж харилцан зөв уялдаа холбоотой болон өөрчлөгдөнө гэдэгт эргэлзэхгүй байна.
БАЯНХОНГОР
АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ, Монгол улсын Үндсэн хуульд тусгалаа олсон нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохын тулд юуны өмнө засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарьт шинэчлэл, өөрчлөлт хийж , бие даан хөгжих чадвартай болгох, төвлөрлийг сааруулах бодлогыг хэрэгжүүлэх нь төр, засгийн зүгээс анхаарлаа хандуулж, шийдвэрлэх тулгамдсан асуудлын нэг болоод байна.
Нийгмийн удирдлагын тогтолцоонд хийх хамгийн анхдагч алхам нутгийн өөрөө удирдах ёсыг төлөвшүүлэн бэхжүүлэх явдал мөн ч нутгийн захиргаа Засаг дарга, түүний ажлын алба нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийнхээ хүрээнд стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, хөтөлбөр зохиох, зохицуулах, мониторингийн хяналт тавих, үнэлж дүгнэх чиг үүрэг нь боловсронгуй болгох шаардлагатай юм.
Төрийн удирдлагын байгууллагуудын эрх, үүрэг, үйл ажиллагаа зохицуулж байгаа төсөв, санхүү, боловсон хүчний талаархи суурь хуулиудыг юуны өмнө өнөөгийн хөгжлийн шаардлагад цогц байдлаар өөрчилж хуульчлах, Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны бүтэц, орон тоог нэгж бүрээр нэр заан, хуульчилж ажил үүргийн хуваарийг төгөлдөржүүлэх нутаг дэвсгэрийн тухай нэгжийн ашиг сонирхлыг илэрхийлэх, хамгаалах дээд шатны байгууллагатай харилцах асуудал болон боловсон хүчний талаархи эрх хэмжээг өргөтгөн хуульчилж эрхзүйн баазыг авч бүрдүүлэх нь чухал байна.
Төрийн байгууллагын эрхзүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, төлөвшүүлэх талаар доорхи 5 багц саналуудыг дэвшүүлж байна. Үүнд:
Нэгдүгээрт: Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарийн өөрчлөлт ,шинэчлэлийн ажлыг Үндсэн хуулийн хүрээнд үе шаттайгаар хийх ажлыг түргэвчлэх. Энэ ажлын хүрээнд эхний ээлжинд аймгийн төвийн сумдыг хотын статустай болгох. Энэ өөрчлөлтийг хийхэд эрсдэл гарахгүй тул шийдвэрлэхэд хялбар гэж тооцож байна.
Хоёрдугаар зүйл. Орон нутгийн хөгжлийн сантай болсон нь орон нутаг бие даан хөгжих эхлэл тавигдсан тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг боловсронгуй болгож ИТХурал, Засаг даргын эрхийг нэг бүрчлэн зааглах.
Гуравдугаарт. Татварын байгууллага нь босоо тогтолцоотой суманд харьяалал байхгүй учир сумын орлого бүрддэггүй. Сум өөрөө татварын байгууллага, байцаагчтай төсвөө бүрдүүлж магадгүй давуулан биелүүлээд үйл ажиллагаагаа өргөтгөх боломж байхад хуулиар энэ нь хаалттай байдаг учир 25000-аас дээш хүн амтай, зах зээлийн багтаамж их, үйлдвэр үйлчилгээ хөгжих боломжтой сумдад татварын тасаг, байцаагч ажиллуулах эрх зүйг хуульчилж өгөх.
Дөрөвдүгээрт. Аймаг, нийслэлийн инжежнерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар, эзэмшүүлэх ашиглуулах асуудлыг Аймаг нийслэлийн Засаг дарга шийдвэрлэнэ.Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сум, дүүргийн Засаг даргын саналыг авсан байна гэж заасан нь газар зохион байгуулалтын нэгдсэн удирдлагыг алдагдуулсан гэж үздэг. Аймаг, нийслэлд газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргах эрх мэдлийг нэг цэгт төвлөрүүлж инженерийн шугам, сүлжээ бүхий газар, бусад газар гэж ялгахгүйгээр доорхи хоёр хувилбараар:
а. Аймгийн төвийн сумын Засаг дарга, дүүргийн Засаг дарга.
б. Аймаг, нийслэлийн Засаг дарга шийдвэрлэж байхаар, Газрын тухай хуулийн хориннэгдүгээр зүйлийн 3.2-21-зүйлийн .2.3 заалтуудад өөрчлөлт оруулах.
Тавдугаарт. Мөн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 зүйлийн 5-р заалтад Баг, хорооны засаг дарга нь дээд боловсролтой, төрийн албанд 2-оос доошгүй жил ажилласан гэсэн заалтыг нэмж оруулах.
Учир нь хэт жижгэрсэн сумдад ах, дүү, хамт олноороо хуйвалдан санал авч, багийн дарга болдог явдалд босго болно.
Монгол улсын хэмжээнд болон орон нутагт үйл ажиллагаа явуулдаг төрийн Байгууллагууд болон нутгийн өөрөө удирдах байгууллагуудын эрхзүйн зохицуулалт боловсронгуй болж харилцан зөв уялдаа холбоотой болон өөрчлөгдөнө гэдэгт эргэлзэхгүй байна.
БАЯНХОНГОР СУМЫН ЗАСАГ ДАРГА Ж.ТӨМӨРБААТАР
Ц.Байгаль