Эрдэнэцогт суманд
сарлагийн сүүгээр 10 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Хүнсний
технологич н.Цэцгээ аавынхаа нутагт сарлагийн сүүгээр брэнд бий болгохоор
2013 оноос эхлэн ажиллаж эхний бүтээгдэхүүнээ зах зээлд гаргаж
эхэлжээ. Нэг багц нь 15000 төгрөг болж байна. Энэтхэгийн тоног төхөөрөмж
болон бусад лабораторийн багаж хэрэгсэл үйлдвэрийн орчныг иж бүрэн
тохижуулсан байна.