Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Баянхонгор аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хурал боллоо.

2015-05-21

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хуралдлаа. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэв.
1. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Аж ахуйн нэгж байгууллагуудыг камержуулах тухай” аймгийн ИТХ-ын 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 148 дугаар тогтоолын хэрэгжилт, үр дүнд шалгалт хийсэн ажлын хэсгийн тайлан
Асуудал оруулах - Баянхонгор сумын Засаг даргын орлогч Д.Рэнцэнцэдэв
2. Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Малчдын бүлэг” ажиллуулах журмын хэрэгжилт, үр дүн
Асуудал оруулах - Цагдаагийн газар МХГТХ-ийн дарга  Ц.х/ч Э.Алтангэрэл
3. Аймгийн хэмжээнд 2015 оны эхний 5 сард үйлдэгдсэн гэмт хэрэг, эрүүгийн нөхцөл байдал, хүчиндэх гэмт хэргийн гаралт өнөөгийн байдлын талаар танилцуулах
Асуудал оруулах - Аймгийн прокурор, Хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Одхүү
4. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 1/242 дугаартай албан бичиг танилцуулах
Асуудал оруулах - Мэргэжлийн хяналтын газрын дарга Э.Энхбат
5. Ерөнхий боловсролын сургуулийн ахлах анги болон МСҮТ-ийн сурагчдын гарын хээний дардас, гэрэл зургийг "Папилон" санд оруулах ажлын явц
Асуудал оруулах - Шүүхийн шинжилгээний албаны дарга Д.Мөнхбаатар
6. Цагдаагийн газрын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих үүрэг бүхий иргэний төлөөллөөс бүрдсэн орон тооны бус “Иргэний зөвлөл”-ийн хийж хэрэгжүүлж буй ажлын тайланг танилцуулах
Асуудал оруулах - Иргэний зөвлөлийн дарга П.Пүрэв
эдгээр 6 мэдээллийг тус тус сонсож, цаашид анхаарч хэрэгжүүлбэл зохих асуудлуудын талаар хэлэлцлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%