Хангай бүсийн Адуучин тэмцээн Гурванбулаг сумын 1-р баг Цэнгэлийн голд
2015.03.07-ны өдөр УИХ гишүүн Д.Ганбатын ивээл дор зохион байгуулагдлаа.
Тэмцээн уурга, ташуур шүүрэх, морь
сэлгэх, морьтой шургуу уургалах, морь бугуйлдах зэрэг төрлөөр
боллоо. Энэхүү арга хэмжээнд аймгийн Хангайн бүсийн сумд болох
Эрдэнэцогт, Галуут, Хүрээмарал, Заг, Баянбулаг, Жаргалант сумдаас
адуучид ирж хурд хүч авхаалж самбаагаа сорьж өрсөлдсөнөөс Гурванбулаг
сум 1, 3-р байр, Жаргалант сум 2-р байрыг тус тус эзэллээ. Арга хэмжээ
өргөн дэлгэр сайхан болж өндөрлөлөө.