Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

БНСУ-ЫН КЁНГИ АЙМГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ЗОЧИЛЛОО

2025-02-11

БНСУ-ын Кёнги аймгийн ИТХ-ын дарга асан, ОУБ-ын гишүүн Бак Кин Чол, Go and Do олон улсын нийгмийн халамжийн байгууллагын тэргүүн Парк Вү Хи болон албаны бусад хүмүүс “УБ one” клубийн гишүүн Б.Мэндсайхан нар Архангай аймагт зочиллоо.
Аймгийн ИТХ-ын дарга П.Гомбодорж Засаг даргын орлогч Ч.Батнайрамдал, ОБГ-ын дарга Д.Цэрэндорж нар хүлээн авч уулзлаа.
П.Гомбодорж: юуны өмнө манай аймагт зочилж ирсэнд, Эрдэнэбулган сум болон, Хотонт, Цэнхэр сумдад түргэн тусламжийн автомашин өгсөнд өөрийн болон ард иргэдийнхээ зүгээс талархал илэрхийлсэн юм.
Хоёр аймаг цаашид эрүүл мэнд нийгэм, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд хамтран ажиллах талаар санал солилцон аймгийн Засаг даргын орлогч Ч.Батнайрамдал хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Парк Вү Хи: гамшгийн эрсдлийг бууруулах түүнээс урьдчилан сэргийлэх сургалтыг Солонгос улсад зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд тус сургалтад аймгийн ОБГ-ын албан хаагчдыг хамруулах талаар санал солилцож шийдвэрлэлээ. 2025 онд гал түймэр унтраах автомашин, түргэн тусламжийн тэргийг хандивлах ажлыг шат дараатай шийдвэрлэхээр боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4989
3594 / 72%
877 / 18%
251 / 5%
267 / 5%