Монгол Улс өдгөө дөрөв дэх буюу шинэ Үндсэн хуулиа 1992 оны 01 дүгээр сарын 13-нд БНМАУ-ын Ардын Их хурлаар баталсан билээ. Үүнээс хойш Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5-р зүйлийн 5.1.1-д заасны дагуу “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг жил бүрийн 01 дүгээр сарын 13-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг болсон байна.