Аймгийн хэмжээнд ургац хураалтын ажил үргэлжилж байна. Энэ жил аймгийн хэмжээнд 136.4 мян.га-с 355.3 мянган тонн ургац хураан авахаар төлөвлөн сумдад ургацын штаб ажиллан, 7 хоног бүрийн мягмар, пүрэв гаргуудад ургац хураалтын явцын мэдээг ирүүлж байна.
Урьд шөнө тариалан бүхий сумдаар бороо ороогүй ч Угтаалцайдам суманд цочир хүйтэрч, мөндөрт 578 га тосны ургамлын талбай өртсөн байна.
Ургац хураалтын мэдээ 09-р сарын 25-ны өдрийн байдлаар:
![🌿](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/t1e/1/16/1f33f.png)
![🌾](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/t9d/1/16/1f33e.png)
![🥔](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/tb0/1/16/1f954.png)
![🥦](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/t51/1/16/1f966.png)
![🫒](https://static.xx.fbcdn.net/images/emoji.php/v9/t7/1/16/1fad2.png)
Аймгийн хэмжээнд тариалалтад хүн хүч дутагдаж байгаа аж ахуйн нэгж, иргэдийг Их дээд сургууль болон Зэвсэгт хүчний Жанжин штабтай холбож хамтран ажиллах гэрээ байгуулж ажилласны үр дүнд Ургац хураалтын ажилд нийт 1525 ажиллах хүн хүч тус тус ажиллаж байна.