Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, Баянхонгор сумын Засаг дарга Г.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Альшаа аймгийн Захиргааны байнгын дэд дарга н.Мөнхөө, Альшаа аймгийн Эзнээ хошууны Засаг дарга н.Бөхөө тэргүүтэй зочдыг Улаанбаатар хотод хүлээн авч уулзлаа.
Хоёр талын уулзалтаар ӨМӨЗО-ны Альшаа аймаг болон Баянхонгор аймгийн уламжлалт, найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов. Уулзалтын хүрээнд 2023 оны 7-р сараас Альшаа аймгийн Сэхээ боомтод Баянхонгор аймгийн бизнес эрхлэгчдийг бараа худалдаагаа хийх нөхцлийг бүрдүүлж, өдөрт 8000 юаны барааг татваргүй оруулж байх, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, соёл урлаг, спортын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Баянхонгор аймгаас мах худалдан авах, Баянхонгор аймгаас экспортлох малыг эрүүлжүүлэх бүс байгуулахад хамтран ажиллах чиглэлээр санал солилцож хамтын ажиллаганы Санамж бичигт гарын үсэг зурлаа.