Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ШАРЫН ГОЛ СУМЫН ЕБ-ЫН 2-Р СУРГУУЛИЙН 9 ДҮГЭЭР АНГИЙН 128 СУРАГЧДАД “ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДИЙН СЭТГЭЛ ЗҮЙ, ТУЛГАМДСАН АСУУДАЛ, МӨН ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТ” СЭДВҮҮДЭЭР СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2022-09-15

Тус сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн даргын 2022.09.13-ны өдрийн удирдамжын дагуу 2-р сургуулийн 9-р ангийн 4-н бүлгийн нийт 128-н сурагчдад “Эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, сэтгэл зүйн эрүүл мэндийн анхан шатны боловсрол, мэдлэг олгох, сэтгэл зүйн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэх зорилгоор
✅“Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүй, тулгамдсан асуудал” сэдвээр Сумын эрүүл мэндийн төвийн дарга Ж.Гэрэлмаа,
✅ "Үе тэнгийн дээрэлхэлт" сэдвээр Сум дундын цагдаагийн хэлтсийн хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Цагдаагийн ахмад Э.Энхсаруул нар сургалт явууллаа.
Дараагийн сургалтыг ЕБ-ын 6-р сургуулийн ахлах ангийн сурагчдад зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4725
3349 / 71%
867 / 18%
248 / 5%
261 / 6%