Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

БАЯНХОНГОР АЙМГИЙН 344 ЭЭЖ “ЭХИЙН АЛДАР ” I, II ОДОНГ ЭНГЭРТЭЭ ГЯЛАЛЗУУЛЛАА

2022-06-01

Монгол улсын Ерөнхийлөгчийн 86 дугаар зарлигаар өнөөдөр “Эхийн алдар одон” гардуулах ёслол, хүндэтгэлийн арга хэмжээг Баянхонгор аймгийн ИТХ, ЗДТГ-аас эх үрсийн баярын өдөр “Хөгжимт драмын театр”-т зохион байгууллаа. Шагнал гардуулах үйл ажиллагааг аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат нээж үг хэлэв.
Энэ жил манай аймгаас “Эхийн алдар”-ын нэгдүгээр одонгоор 27, хоёрдугаар одонгоор 317 ээж шагнагдаж байна.
“Эхийн алдар” одон гардуулах ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Даваадалай Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, аймгийн Засаг дарга орлогч Б.Батсуурь, Ж.Мөнхсоёл болон АЗДТГ-ын дарга Д.Энхжаргал, АЗДТГ-ын ХБТХОХ-ийн дарга Т.Хишигбаатар, Баянхонгор сумын ИТХ-ын дарга М.Насанбат, Засаг дарга Г.Энхбаяр нарын аймаг орон нутгийн удирдлагууд оролцож аймгийн хэмжээний 20 сумаас хүрэлцэн ирсэн ээжүүддээ “Эхийн алдар” одонг хүндэтгэлтэйгээр гардууллаа.
Анх Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүдэд “Алдарт эх” төрийн одонг олгож эхэлснээс хойш, эдүгээ 65 дахь жилтэйгээ золгож байна. Дашрамд дуулгахад энэ жил одон авч байгаа ээжүүдийн хамгийн залуу нь 24 настай 4 хүүхдийн ээж бол хамгийн ахмад нь 62 настай ээж байлаа.
Алдарт эхчүүдийн гэрэл зургийг Arigun Photo studio -оос аваарай.
Монголын үрс маш олон болтугай.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%