Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ЭРТ БОСВОЛ НЭГИЙГ СОНСОНО

2022-04-21

Нутгийн өөрөө удирдах байгууллагын 30 жилийн ойн хүрээнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Энхбат аймгийн төвд үйл ажиллагаа явуулж байгаа Зочид буудал, зоогийн газрын дарга, эрхлэгч нарыг урьж ӨГЛӨӨНИЙ ЦАЙ хамт ууж, санал солилцох уулзалт арга хэмжээг 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өглөө City lounge-д зохион байгууллаа.
Уулзалтад аймаг орон нутагтаа үйл ажиллагаа явуулж байгаа 20 шахам аж ахуйн нэгжийн удирдлагууд оролцож Зочид буудал, нийтийн хоол үйлдвэрлэгчдийн өмнө тулгамдсан асуудлууд, гарц шийдлийн талаар санал бодлоо илэрхийллээ. Бизнес эрхлэгчид төрийн байгууллага, төрийн ажилтнуудын хүнд суртал, шахалт дарамт бизнес эрхлэхэд үнэхээр төвөгтэй байдаг, ялангуяа Цагдаагийн ажилтнуудын Зочид буудлын өрөөнүүдийн хаалгыг нүдэж, үйлчлүүлэгчдийг айлгаж цочоож, шалгаж байгаа нь үйлчлүүлэгчдэд үнэхээр таалагддаггүй, мөн бизнесийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд хүнд суртал их байдаг, олон хоног явуулж чирэгдүүлдэг тухайгаа ярьж байлаа.
Уулзалтад оролцогчид дараах чиглэлээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтарч ажиллахаар тогтлоо.
1. Жижиг бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг аж ахуйн нэгжүүд авч борлуулж өгснийхөө төлөө тэдний өмнөөс НӨАТ төлж байгаа нь аж ахуйн нэгжүүдэд хүнд тусч байгаа учир НӨАТ-ын талаар аймгаас тодорхой бодлого гаргаж хэрэгжүүлэх
2. Нийтийн хоол үйлдвэрлэгчдийн өмнө тулгамдаад байгаа хамгийн чухал асуудал бол гол түүхий эд болох мах, хүнсний ногоо, нарийн ногоо байдаг. Эдгээрийг зах дээрээс худалдан авдаг ч шаардлага хангадаггүй учир зохион байгуулалтад ороод нарийн ногоогоо өөрсдөө тарих сонирхолтой учир дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллах.
3. Тусгай зөвшөөрөл сунгах, авахад 10-14 хоног шаардлагатай байдаг учир цахимжуулах, албан хаагчдын харилцаа хандлага, ёс зүйгүй байдал, дарамт шахалтыг арилгах
4. Ажиллах хүч шаардлагатай байгаа хэдий ч ажил хийх сонирхолтой, ажлын ачаалал даах хүн хомс байна. Халамжаас хөдөлмөрт арга хэмжээг зөв зохистой байдлаар зохион байгуулах
5. Зочид буудал, зоогийн газрын орчин нөхцлийг сайжруулж хоолны чанарт анхаарах. Энэ чиглэлээр жишиг үйл ажиллагаа явуулдаг аймагт очиж туршлага судлах
6. Долоо хоног бүрийн 1 өдөр архи, согтууруулах ундаа зарахыг хориглодог шийдвэр нь нийтийн хоол, хүнсний худалдаа, караоке зэрэг олон үйлчилгээний байгууллагын орлогыг нэг өдөр эрс бууруулдаг. Эдийн засгийн хямралтай, олон аж ахуйн нэгж үүдээ барьж байгаа энэ үед энэ шийдвэрээ эргэж хараач. Архи согтууруулах ундааг хориглосон энэ шийдвэр нь далд бизнесийг өргөжүүлдэг, сөрөг үр нөлөө ихтэй байгаа талаар гарсан судалгаа ч байдаг гэсэн. Иймээс 7 хоногийн нэг өдөр архи, согтууруулах ундааг зарахыг хориглосон шийдвэрээ эргэж харах. Заавал байх ёстой шийдвэр юм бол сард нэг удаа гэж өөрчлөх асуудлыг шийдэх.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%