Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“БАГА НАСНЫ ХҮҮХДИЙГ ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ХАМГААЛАХ, МЭДЛЭГ ЧАДВАР ОЛГОХ” 15 СУРГАГЧ БАГШИЙГ БЭЛТГЭЛЭЭ.

2022-04-21

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2022 оны төлөвлөгөөнд “Бага насны хүүхдийн хүчирхийллээс ангид орчинг дэмжих нь” төсөлт арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан.
Энэхүү төсөлт арга хэмжээг Жендэрийн салбар хороо, аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, БШУГ, “Хонгор нутгийн үрс” ТББ, “Талын сарнай” ТББ-ын сургагч багш нартай хамтран зохион байгууллаа.
Сургалтад Баянхонгор сумын 6 цэцэрлэгийн багш, эрхлэгч, ГБХЗХГ, Цагдаагийн газрын сэтгэл зүйч, БШУГ-ын мэргэжилтэн зэрэг 15 хүн хамрагдаж хүний эрх болон хүүхдийн эрх, хүүхдийн эсрэг хүчирхийллийн мөн чанар, төрөл, хүүхдэд үзүүлэх хор нөлөө, уршгийн талаарх суурь ойлголтоо бататган тэлж, бага насны хүүхдийг хүчирхийллээс хамгаалах, урьдчилан сэргийлэх арга техникт суралцан, хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэх ур чадвар эзэмшлээ.
Цаашид уг арга хэмжээг сургуулийн өмнөх боловсролын байгууллага, байгууллагуудын эцэг эхийн зөвлөлтэй хамтран түгээн дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
 
 
 
 
 
 
 
 
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%