Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭН 04.01-03-НЫ ӨДРҮҮДЭД БАЯНХОНГОР АЙМАГТ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

2022-04-05

Монгол улсад Нутгийн удирдлагын байгууллага байгуулагдаж, үүсч хөгжсөний 30 жилийн ойн нэрэмжит Волейболын аймгийн аварга шалгаруулах тэмцээн 04 дүгээр сарын 01-03-ны  өдрүүдэд аймагт амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ жилийн тэмцээн нь Нутгийн өөрөө удирдах байгууллагын 30 жилийн ойн нэрэмжит болж  байгаагаараа онцлог бөгөөд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санаачлан зохион байгуулсан тэмцээнд эрэгтэй, эмэгтэй нийт 41 багийн  450 гаруй тамирчид оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорьж үзэгч олныг өндөлзүүлсэн тоглолтуудыг үзүүллээ.

Тэмцээний нээлт болон хаалтын үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, Засаг дарга Д. Мөнхсайхан, Ж.Мөнхсоёл, ИТХ-ын Төлөөлөгчид, сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга нар оролцож шагналыг гардуулан, тамирчдад баяр хүргэлээ. 

Тэмцээний эрэгтэй төрөлд:

Тэргүүн байр – Өлзийт сумын баг /Цэдэнсодном дасгалжуулагч/

Дэд байр - Галуут сумын баг /Отгонбаатар дасгалжуулагч/

Гутгаар байр - Эрдэнэцогт сумын баг

            Эмэгтэй төрөлд:

Тэргүүн байр - Жинст сумын баг /Т.Эрдмаа дасгалжуулагч/

Дэд байр - Хүрээмарал сумын баг /Ууганбаяр дасгалжуулагч/

Гутгаар байр - Баацагаан сумын баг /Мөнхтуул дасгалжуулагч/ тамирчид ту тус эзэллээ.

Мөн Хонгор нутагт волейболын спортын хөгжлийн оргил үе ирж, улсын хэмжээний лигт тоглох бие даасан баг оролцуулах боломж бүрдсэнийг аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан шигшээ тоглолтын үеэр хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%