Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ЯРУУ НАЙРГИЙН НААДАМ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2021-11-24

Баянхонгор аймгийн ИТХ-ГХУСАЗСЗ-өөс иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, нийгэмдээ эерэг уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор "БИ БИШ БИД" аяны хүрээнд нийгэм, ард иргэдэд соён гэгээрүүлэх олон талт үйл ажиллагаануудыг шат дараалалтайгаар зохион явуулж байгаагийн нэг болох "ЯРУУ НАЙРГИЙН НААДАМ"-ыг өсвөр үе буюу 12-18 насны хүүхдүүд, насанд хүрэгчдийн гэсэн 2 ангиллаар зохион явууллаа.
Уг наадамд Улаанбаатар, Увс, Архангай, Баацагаан, Бөмбөгөр, Богд, Баянбулаг, Эрдэнэцогт, Галуут, Шинэжинст, Баянхонгор зэрэг сумдаас 78 яруу найрагч хүүхэд, насанд хүрэгч оролцлоо. Үүнээс: 6-9 дүгээр ангийн төрөлд:
Тэргүүн байр: Номгон ахлах 9Д анги Б.Наранбаатар "БИ БИШ БИД" шүлгээр
Дэд байр: Баянбулаг сум 9Б анги У.Мөнх-Очир "ӨВГӨДИЙН СУРГААЛ"
Гутгаар байр: Соого Сейкео 8В анги Б.Баясгалан "Жаргалтай Эцэг,эх"
Тусгай байр: Эрдэм ахлах 7А А.Анужин "Чимээгүй тахал"
Тусгай байр: Баянбулаг сум 9А О.Маргад-Эрдэнэ "Гар утсаа зөв хэрэглэе"
10-12 ангийн төрөлд:
Тэргүүн байр: Эрдэнэмандал ахлах 10В А.Баясгалан "Ухаараач"
Дэд байр: Номгон ахлах 12/2/ А.Жадамба "Гэгээн орчлон"
Гутгаар байр: Баацагаан сум 12А Б.Лувсанпэрэнлэй "Хүслэн"
Тусгай байр: Баацагаан сум 12А Ж.Чинтайхал "Ирээдүйгээс ирсэн захидал"
Тусгай байр: Эрдэм ахлах 12А А.Алтансувд "Хүмүүний амьдрал" шүлгээр тус бүр шалгарсан.
Насанд хүрэгчдийн төрөлд:
Тэргүүн байр: Баянбулаг сумын уугуул оюутан Дагдан овогтой Тунгалаг
Дэд байр: Бөмбөгөр сумын Туг овогтой Эрдэнэчулуун
Гутгаар байр: Улаанбаатар хотоос Ваня овогтой Нэргүй
Тусгай байр: Баянхонгор сумаас Даваа овогтой Эрдэнэцэцэг
Тусгай байр: Баянхонгор сумаас Готов овогтой Цэрэндорж нар
Дархан-Уул аймгийн яруу найрагч Х.Алагаагын нэрэмжит "Шилдэг залуу яруу найрагч"-аар Эрдэнэцогт сумаас Хадбаатар овогтой Дамбажав шалгарлаа. Уралдаанд оролцсон нийт уран бүтээлчиддээ халуун баяр хүргэж, цаашдын уран бүтээлийн их амжилтыг хүсэн ерөөе.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%