Аймгийн ГХУСАЗСЗ-өөс 2021 оны төлөвлөгөөнд тусгагдсан ажлын хүрээнд Шүүхийн тамгын газар, Прокурорын газар, Цагдаагийн газар, Өмгөөллийн зөвлөл зэрэг байгууллагуудтай хамтран 11 дүгээр сарын 12-ны өдөр Гурванбулаг суманд мал хулгайлах гэмт хэргийн нээлттэй шүүх хурлыг зохион байгууллаа.
Мөн аймгийн Өмгөөллийн зөвлөлөөс тус сумын иргэдэд эрх зүйн зөвлөн туслах үйлчилгээг үнэ төлбөргүй зохион байгуулж ажиллаа.