Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ШАШНЫ ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛДЭГ БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙВ.

2021-11-08

     Улсын Онцгой комиссоос Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нөхцөл байдлын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар гаргасан зөвлөмж, шийдвэрүүдийн хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт шашны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд хяналт тавих, гаргасан зөрчил дутагдлыг арилгуулахаар хяналт шалгалтын ажлыг зохион байгууллаа.

        Хяналт шалгалтыг Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, Татварын хэлтэс, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Нийгмийн даатгал, Боловсролын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс болон Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран зохион байгуулж, холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, заавар зөвлөмж, шийдвэрүүдийг танилцуулж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар хугацаатай үүрэг даалгавар өглөө.

ШАШНЫ ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛДЭГ БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙВ.

ШАШНЫ ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛДЭГ БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙВ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4293
2955 / 69%
842 / 20%
244 / 6%
252 / 6%