"Дайны ч БААТАР, Энхийн ч БААТАР"
Баянхонгор аймгийн Богд сумын харъяат БНМАУ-н Баатар Норпилын Жамбаа
Монгол улсын хэмжээнд болсон бүх дайнд оролцсон. Баатар бие жижигтэй ч
их зоригтой, маш мэргэн бууддаг хилчин баатар хүн юм. Дайны дараа барилгын
цэрэгийн ангид жолооч хийж энх цагийн бүтээн байгуулалтанд өөрийн
ухамсарт амьдралаа зориулжээ. Тэрээр 1979 oнд халх голын дайны 40-н
жилийн ойгоор Маршил Цэдэнбалаас улсын баатарын алтан таван хошуу гардан
авчээ. Маршал Ю.Цэдэнбал агсан гардуулахдаа "Чи дайны ч баатар, энхийн ч
баатар" гэж хэлсэн гэдэг. Бидний энх тунх амьдралын төлөө халуун амь
бүлээн цусаа үл хайрлан ширүүн сумны өөдөөс амь өрсөн тэмцэж явсан энэ
хүн Хонгорчууд бидний яах аргаггүй бахархалт хүн юм.
Гачуурт тосгонд баатарын гэр музей бий...