ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУД, 25 АНГИЙН СУРАГЧИДТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХААР БОЛЛОО
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс зохион байгуулж байгаа Маргаашийн ирээдүйн төлөө хүн бүрийн оролцоо аян өнөөдөр /2019.11.12/-ны өдөр нээлтээ хийлээ. Уг аяны хүрээнд 25 байгууллагын удирдлагууд, 25 ангийн сурагчидтай хамтарч ажиллах бөгөөд, өнөөдөр сурагчид удирдлагуудад зангиа гардуулж ангиа сонголоо. Арга хэмжээний эхний хэсэгт өсвөрийн цагдаа бүлгийн сурагчид үнэмлэхээ гардан авч тангарагаа өргөцгөөсөн юм.