Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

СУМ ДУНДЫН ОЙН АНГИЙН ҮНДСЭН ХӨРӨНГӨНД БҮРТГЭЛТЭЙ МОД СУУЛГАЦ, ХОНГОРЫН ШУГУЙ ХХК-НИЙ ТАРЬЦ СУУЛГАЦЫН УРГАЛТЫН БАЙДАЛТАЙ ТАНИЛЦЛАА

2019-10-05

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 125 дугаар тогтоолоор Сум дундын ойн ангийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй  тарьц, суулгац модны ургалтын байдалтай танилцах, санал дүгнэлт гаргах ажлын хэсэг ажлын хэсэг 2019 оны  09 дүгээр сарын 16-ны өдөр Баянхонгороос Өлзийт сумруу явах зам дагуу 3км газар тариалсан бургас, улиас, чацаргана зэргийг тоолж, ойн ангийн хашаанд байрлах ургах чадвараа алдаж амьдрах боломжгүй болсон тарьц суулгацыг үзэж, сум дундын ойн ангийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй тарьц, суулгац модны ургалтын байдалтай танилцлаа.


Ажлын хэсгийн ахлагчаар: аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Тэргүүлэгч Н.Оюун


Гишүүдэд: Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Т.Эрдэнэбат, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Тэргүүлэгч  Д.Цэрэнхорлоо, Орон нутгийн өмчийн газрын ахлах мэргэжилтэн Л.Доржханд,  аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын мэргэжилтэн Б.Тэгшбаяр, Хот тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-ын мэргэжилтэн Сайнжаргал нар, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Сум дундын Ойн ангийн дарга Н.Баярсайхан, мэргэжилтэн  П.Уртнасан  нар үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй  модны талаар танилцуулав.


Цаашид Сум дундын ойн ангийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй тарьц суулгацыг жил бүр үрслүүлэн ургуулж үржүүлэг хийх, албан байгууллага ард иргэдэд худалдах, нийтийн эзэмшлийн зам талбайд тарих,  мод үржүүлгийн  6,5 га талбайд тариалалт хийдэг тул эргэлтийн хөрөнгөнд шилжүүлэн бүртгүүлэх  хүсэлтийг гаргаад байна.  


“ХОНГОРЫН ШУГУЙ” ХХК нь гэрээний дагуу 2017-2018 онд тарьж ургуулах  29,5 мянган модноос 3636 ширхэг мод ургасан байна. Ажлын хэсэг  тус компанийн тарьж ургуулсан модыг авсан санхүүжилтэд харьцуулан үзсэн талаар тайланг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдэд танилцуулж хэлэлцүүлэн аймгийн Засаг даргад зөвлөмж хүргүүлэхээр болов.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4295
2957 / 69%
842 / 20%
244 / 6%
252 / 6%