Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Чанарын менежментийн тогтолцоо-MNS ISO9001:2016 стандартын үндсэн шаардлага" сэдэвт сургалтад хамрагдлаа

2019-10-04

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар баталсан "Аймгийн Эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл"-д аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албанд "Чанарын менежментийн тогтолцоо-MNS ISO9001:2016 стандарт"-ыг нэвтрүүлэхээр тусгасан. 

Үүний дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны ахлах мэргэжилтэн Стандартын мэдээлэл, лавлагаа, сургалтын үндэсний төвийн сургалтын төлөвлөгөөний дагуу зохион байгуулагдсан Чанарын менежментийн тогтолцоо-MNS ISO9001:2016 стандартын үндсэн шаардлага" сэдэвт сургалтад оролцлоо. 

MNS ISO 9001:2016 стандартын ач холбогдол, Чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлснээр гарах үр дүнг тооцох, PDCA мөчлөгийн дагуу үйл явцаар удирдах, эрсдлийн менежментийн тухай үндсэн ойлголт, MNS ISO9001:2016 стандартын үндсэн шаардлагын тайлбар, MNS ISO9001:2016 стандартын гадаад аудит, хөндлөнгийн баталгаажуулалтад шилжих арга зүй гэсэн агуулгаар сургалтыг Стандартын мэдээлэл, лавлагаа, сургалтын үндэсний төвийн ахлах мэргэжилтэн Ц.Эрдэнэбаяр удирдан явууллаа

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11123
8631 / 78%
1118 / 10%
387 / 3%
987 / 9%