Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ИРГЭДЭД МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ.

2019-05-20

Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн Иргэдийн нийтийн хурал 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хуралдаж, 85 иргэн хуралд оролцлоо.  Багийн Засаг дарга, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч А.Тарва цаг үеийн мэдээллийг иргэдэд хийж, орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэх ажлын жагсаалтыг танилцуулж санал авлаа.
Мөн аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 83 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Дуурсах 3 дугаар багийг камержуулах ажлын талаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах аймгийн зөвлөлөөс мэдээлэл өгч, тэдний санал хүсэлтийг сонсож, Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газраас тус багийн гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийг танилцуулж, #Зөв тусгал# аянд нэгдэж, хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэхийг уриаллаа.

#Хүүхэд таныг биш, та хүүхдээ ойлгох ёстой# 
Ц.Мөнхзул /2019.05.20/

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%