Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах аймгийн зөвлөлийн гишүүдийн төлөөлөлтэй уулзлаа.

2019-05-20

НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн, хатагтай Каори Ишикава ажлын хэсгийн бүрэлдэхүүний хамт 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах аймгийн зөвлөлийн гишүүдийн төлөөлөлтэй уулзлаа.
Баянхонгор аймгийн хэмжээнд гарч буй гэмт хэргийн нөхцөл байдал, тоон үзүүлэлт, зохицуулах зөвлөлийн үйл ажиллагааны талаар мэдээлэл авч харилцан санал солилцов. Мөн Баянхонгор аймаг дахь хүчирхийллийн эсрэг нэг цэгийн үйлчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцаж, улсын хэмжээнд туршлага болохуйц үйл ажиллагаа явуулж буйг нь онцлон тэмдэглэсэн юм. 
Энэ ажлын хүрээнд Баянхонгор аймаг дахь хүчирхийллийн эсрэг нэг цэгийн үйлчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцах, туршлага солилцох ажлыг НҮБ-ын Хүн амын сан, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Баянхонгор аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Хүчирхийллийн эсрэг нэг цэгийн үйлчилгээний төв хамтран 2019 оны 06 дугаар сард зохион байгуулахаар тогтов.

                                                                                                 Ц.Мөнхзул /2019.05.15/

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%