Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах аймгийн зөвлөлийн сумдад ажиллаж буй ажлын 2 дугаар хэсэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны ажил явуулж, сурагчидад цахим орчины хор хөнөөл, архины сөрөг нөлөө түүнээс сэргийлэх чиглэлээр өртөөчилсөн сургалт зохион байгуулж байна.
Энэ ажлын хүрээнд 5 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд Баян-Овоо сумд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах аймгийн зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч Ц.Баярмаа 21 иргэнд үнэ төлбөргүй зөвлөгөө өгч, 200 орчим иргэнд 3 төрлийн тараах материал түгээн ажиллалаа.
.Мөнхзул /2019.05.15/